Л.Оюун-Эрдэнийн “шүглүүд”: Т.Чимгээгийн бичлэг, Б.Баасанцогтын схем, А.Гансүх, Ариг банкны дампуурал юу өгүүлэв

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ “ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ”-ЭЭР ӨӨРИЙГӨӨ ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ-
Улсын Ерөнхий сайдын онцлог нь цагдаа, тагнуул, хуулийн салбараа “баздаг” явдал. Саяхан хуульд нь өөрчлөлт оруулж, АТГ-ыг овоо хараандаа байлгахаар болгочихсон. Тэр утгаараа томоохон нууц мэдээллүүд бүгд Ерөнхий сайдын гарт очих боломжтой. Ерөөс өмнө нь ч ийм байсан. Гол нь олон нийт рүү цацахгүй, өрөөнд нь илтгэл хэлбэрээр тавигдаад царцдаг жамтай явсан. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эвдэв.
Нэг ёсондоо “шүгэл үлээгч” маягтай болчхоод буй Ерөнхий сайдын эл үйлдлийн том зорилго зөв байлаа гэж бодъё. Гэвч түүний энэ бодлого МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлтэй салшгүй холбогдож буйг дурдах учиртай билээ. Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа эл зүйлсэд тулгуурлаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдаж, шүүгчдийн ялзрал тодорхой хэмжээгээр цэвэрлэгдэн, “Ариг” тэргүүтэй томоохон хөрөнгүүдийн “дээрэм” илчлэгдлээ гэж бодъё. Биелэгдвэл эдгээрийн сайн нөлөө асар их.
-У.ХҮРЭЛСҮХ ДУУГАРАХГҮЙ БУУСАН Ч...
Нөгөө талд Л.Оюун-Эрдэнийн хүсэл сайн биелэх эхлэл тавигдах тусам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших У.Хүрэлсүхэд ашигтай. Чухам ийм учраас тэр Ерөнхий сайд байхдаа ТЕГ, ЦЕГ-ын дарга нарыг дуудаж, Ерөнхийлөгчийн автортой төмөр замын төслүүдийг шалгах чиглэл өгсөн. Голомтын Г.Баясгалангийн төмөр замын төслийг удирдаж байсан А.Амундра гэнэт ажлаа өгөөд, МАН-д ирсэн нь далд утгаараа басхүү “ивээлд багтсан” агуулга мөн билээ.
Хуучин У.Хүрэлсүхийн багийнхан дээр А.Амундрагийн тархийг нэмэхээр “Ерөөс нууцлахгүйгээр нийтэд гаргаад гөвөөд өг” гэх агуулгаар л дайралт хийх харизмтай улсын нэгдэл МАН-д төвлөрсөн. Тэгэхээр У.Хүрэлсүх сар шинийн дараа уул хад хэсэж, баахан энерги аваад, хаврын улстөрөө жинхэнэ галзуу хийх төлөвлөгөөндөө орсон гэж харагдахаар. Түүний ҮАБЗ дээр сонссон асар их мэдээлэл, Л.Оюун-Эрдэнийн шүгэлдэж буй хэргүүдтэй нэгдэхээр яах аргагүй хүчтэй операци үүсгэж, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга руу чиглэхээр байна. Яг үүнийг тооцож, тэр ажлаа өгсөн гэх логик үнэртэнэ.
Т.ЧИМГЭЭГ ЭРГЭЖ ОЧООД ХЭЛСЭН АГУУЛГА: ХЭРГИЙН СХЕМ, “АРИГ” БАНКНЫ ЛУЙВАР, А.ГАНСҮХ ХЭРХЭН Б.БААСАНЦОГТТОЙ ХОЛБОГДОВ
Хачирхалтай нь, Б.Баасанцогтын компьютерт байсан гэх Э.Бат-Үүл, С.Баяр, Эрдэнэтийн 49 хувьд хамаарах хэргүүдийг шүүх хэрхэн шийдэх талаарх план урьдчилан гардаг байсныг хэд хоногийн өмнө сонины эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл зарласан. Уг планууд цаасан байдлаараа их тодорхой биш байдлаар нэгтгэгдсэнийг сэтгүүлчид задалж бичсэн байв. Гэтэл үүнийг яг дэлгэмэл хэлбэрээр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барьж ярив. Ингэж тэр нууцын зэрэглэлтэй материалуудын эх сурвалж гэдгээ зарлалаа.
Тэр санаатай ч ингэсэн байж мэдэх. Цаашид шүглээ ингээд үлээгээд, илүү олон зүйл ярина гэдгээ ч зарлалаа. Тэрбээр “Ариг” банкны мөнгөөр шүүгчдийг хахуульддаг байсан, Б.Баасанцогт нь эртнээс холбоотой байсан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн заавраар тэдэнтэй холбогдож, томоохон хэргүүд дээр чиглэл өгдөг байсан, тэд архидах замаар мөнгө солилцож, нэгэндээ эмэгтэй “бэлэглэдэг” гэхчлэн мэдээллийг зүгээр л ярьчихав. Гол нь энэ дөнгөж эхлэл гэж байгаа юм. Т.Чимгээгийн бичлэг нь ихээхэн хүн ёсноос гажууд, илтэд мансууруулсан, ТЕГ-ын нэр бүхий ажилтнууд оролцсон байсан гэдгийг тэр бараг л ил зураглаад хэлчихэв.
НЮАНС: Т.ЧИМГЭЭ НАР ДЭЭРХ ЭЭЛЖИТ УЛСТӨР БА ЭРГЭЖ ОЧИХОО ХОЁР ХОНОГИИЙН ӨМНӨ ЗАРЛАСАН ЕРӨНХИЙ САЙДЫН ТОГЛОЛТ
Ерөөс “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулна” гэдэг операци шинэ юм биш, эл дол болсон сэдэв. Ж.Батзандан, Ц.Нямдорж, Л.Болд тэргүүтэн ярьж л байсан. Эцэст нь нөгөөх хэд шорондоо, ярьсан улсууд нь эрх ямба дээрээ тохиролцоод л алга болцгоодог жамтай. Анхлан энэ хэргийг мөрдөж байсан Д.Мөрөнгөөс гэнэт ажлыг нь авч, өч төчнөөн нотлох баримт ор сураггүй алга болсон гэх үүх түүхээс хойш олон ч хүнийг энэ хэрэг албан тушаалд залгуулж яваа нь нууц биш. Эдүгээ 65 настай Ц.Нямдорж ЗГХЭГ-ын даргын албанд тухлахдаа бас л Т.Чимгээ нарын хэргийг дурдсан юм. Харин Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын нэг барьж авсан асуудал дээрээ яг ард нь гарах гэж махарч үздэг чанар л энэ удаа хүлээлт үүсгэв.
Одоо улсын нууцаас Т.Чимгээгийн мансуурсан бичлэгийг гаргаж, олон нийтэд цацлаа гээд тэд маргааш нь суллагдахгүй. Үр нөлөө нь Т.Чимгээд биш улс төрчдөд л сайн, муу тусгалаа үзүүлнэ. Хаврын улс төрийг улам дэвэргэж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж ч мэдэх эрсдэлтэй. Нөгөө талд хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд Т.Чимгээ дээр очно гэдгээ зарлаж, ялтнаа баахан “гангалсан” байдалтай гаргаж ирж уйлуулсан нь ихээхэн зохимол шинжтэй болов. Мөнхүү улсын нууцаас гараагүй олон мэдээллийг задалж, иш татаж ярьсан нь Үндсэн хуулийн зөрчил боллоо гэх хуульчдын шүүмжлэлийг анхаарууштай.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Туйлын үнэн, туйлын буруу гэж байхгүй. Нэг сайн зүйлийн ард заавал нэг ахуйн бодол, өөр лүүгээ чиглэсэн амбиц оршиж л байдаг. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн шүгэл үлээх ажиллагаагаар шүүгчдийн бузар булай илүү сайн дэлгэгдээсэй. Бусармаг улсууд хуулийн хариуцлага хүлээгээсэй. Гэм зэмгүй төрхөөр төрд үүрлэсэн хүмүүс хөөгдөн жийгдээсэй. Үнэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдаасай гэж хүсэх л байна. Үүнийг дагуулах замаар хөөрсөн түмний сэдэл хөгжүүлж, бохир улстөрөө бага шиг хийгээсэй гэж бас давхар залбирцгаая. Уншигчид, олон нийт эл процессууд дээр хэрсүү байж, нэг талт байдлаар өөрийгөө цэнэглэн, өөр хоорондоо бүү хэмлэлдээсэй гэж хүсэх л байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг нотлогдож байгаа бол наад дуракуудаа шууд шронд хийгээч ээ
Хүзүүгүй хулгайч сандарч байгаа даа.Хилийн хориг тавих хэрэгтэй.
Зоригийн гэх хэргээр МАН мөн ч донгодлоо доо. Захи�##�сан нам нь тодорхой, хөнөөсөн улсыг нь бараг олоод шоронд хийчихсэн байхад үүгээр юу олж долоох гээд байгаа юм бол. Шүүх цагдаа прокурор нь ардын намын хүчит зэвсэг болов оо хөө.
Коммунистууд үнэн д�##�даак шоучин гарууд шүү. Энэ хэргээр элбэгээ цаашаа шоудах юмдаа. Шоугаа ч амжилттай дэглэж байгаа.
Баттулга элбэгдоржийг шоронд хийхгүйгээр сонгуульд өрсөлдвөл с�##�аавч л авна тэрийгээ мэдэж байгаа биз дээ
Буруу газар эвгүй шүгэл үлээж их попорвол хэцүү дээ.Эргээд өөрийн нь орооно дараа нь дахиж хэзээч гарч ирэхгүй Улстөрч болно.Дандаа шүгэл үлээгчидээр төр хариулдаг буруу даа.Оюун эрдэнэ, Нямбаатар,Нямдорж гээд дандаа шүгэл үлээгчид байна.Тулхтай түшигтэй хүнээр төр бариулах хэрэгтэй.Ш�##�гадаг хууль шүүх нь ш�##�гана биз.Эд нарын чавганцын яриа хэнд хэрэгтэй юм бэ.Засгийн газрын хур�##�даанаар Чимгээгийн асууд�##�ыг авч хэлэлцлээ гэх юм.Ондоо хийх ажил байдаггүй юм уу.Наад зочидоо хумих т�##�аар нухацтай яриачээ.Ажилгүй болсон 2сая иргэнийхээ т�##�аар яриачээ хур�##�даачээ.Попроо чавганцын яриа хол явахгүй ээ .Захиргаа нь захиргаа шигээ хууль хуульчид нь хуульчид шигээ бай.Шүүх засагл�##�ыг засгийн газар шүүрч авч битгий хий битгий оролц
Ийм төртэй байх гэж дээ.Цай уух зуур ярьдаг чавганц нарын яриаг засгийн газрын хур�##�даанаар хэлэлцсэн гэх,эмэгтэйчүүдийг цэрэгт явуулна гэх мэт аар саархан юм ярьж попроонд байх юм ковидоо хумих ажилгүй иргэдээ ажилтай болгох т�##�аар ярьж баймаар юм.Үнэхээр өрөвдөлтэй засаг
Батыг хэлсэнтэй сан�##� нэг байна.Засаг нь одоо хууль шүүхийн ажилыг шууд удирдаж зааварлаж хийдэг болох нь нээ
Алуурчдыг олж шийтгэсэн нь тэгээд буруу юу/ Оунэрдэнэ чи наад турсага Нямдоржийнхоо уяаны угаадас долоогч нохой, �######�ний �##�чуур болж байгаа чинь үнэхээр ичгэвтэр байнадаа. түмэн олон бол гадарлана аа
Ene setguulch yamar novshiin bichdeg hun be. Nyamdorj, Batzandan Bold nar mash ih yavsanshd Chimgee Sodnomdarjaa 2n tuluu. Odoo ch yavj baiga...Udur bolgn medeelel uguhgui bolhor hayad yavsan bolgoj bichdgen unheer shudargaa bus baina. Odoo Oyun-Erdene said yum hiiged heseg hugatsaa unguruud dahiad hayaj yavsan gj bichih yum bnlda.
MYADAGBADAMAA!!! Chi bol estoi muu setguulch yum bnshu! Chimgee Sodnomdarjaa 2iin tuluu yavj baisan humusiig engj bichij bolohgui! Johon ch gsn yum hiij baival sain...Uls turiin novshiin setguulch bas zunduu baih yuma!
ЕРӨНХИЙ САЙД ЭНЭ АСУУДАЛАА ДУУЛИАН ШУУГИАН БОЛГООД ОРХИХГҮЙЭЭР ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААР НЬ ШАЛГУУЛААД ҮНЭН БОЛ АХИН БОСОЖ ИРХЭЭРГҮЙ ДАРЖ АВЧ БАЙХ ГАЗАРТ НЬ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ЕР НЬ ХУУЛЬ БУС ЮМ ХИЙСЭН БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ БАЙНА УУ ХЭН БАЙХ НЬ СОНИН БИШ ШҮҮХЭЭР НЬ ШҮҮЛГЭЭД ЯВАХ НЬ ЗӨВ. А. ГАНСҮХ ГЭЖ ХҮНТЭЙ ХОЛБООТОЙ ТӨМӨР ЗАМЫН ХЭРЭГ ГЭЭД ШУУГИХД Л ӨНГӨРСӨН. ШУУГИЖ ӨНГӨРӨӨХ БИШ ҮНЭН БОЛ ЯЛЛАЖ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ.
Чавганцын яриатай засгийн газраа гэж.Ажил орлогогүй 2 сая иргэнээ яриагүй засаг Чимгээгийн төлөө хур�##�дсан гэв үү.Ковидоо ярихгүй мөртлөө эмэгтэйчүүд охидоор хилээ улсаа хамга�##�уулах гэнэ үү.Ажил нь багадаад популизм мэдээд байна.Засгийн газар,шүүх ,хэвлэл мэдээлэл тус ту�####�а баймаар байна шүү
Ээлжит улс тѳр, ийм тѳр засаг гэж байх уу, чавганцын яриа
Өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй олон зүйлийг шүгэл хүлээгчид гаргаж ирэхгүй бол болохоо байлаа шүү дээ Чавганцын яриа бол биш .Одоо хуулийн хүрээнд яар�##�тай ярьж зөв шийдвэр гарга
Нямдорж засагт орж ирэхээр л Зоригын хэрэг яригдах юм даа. Энэ бичлэгүүдээ ингэж ганц нэгээр нь задлахад яг хэдэн зуун жил шаардлагатай бол гэж асуумаар байна.
Сонгуулиас сонгуульд улам л заваан ёс зүйгүй,хуйв�##�даан,хутгуур,гүтгэлэг,хууль зөрчсөн үйлдлүүд хийгээд байх юм.АН,МАН-ы �##�ь �##�иныг нь боливол яасан юм бн.Энэ хоёр намд ямар ч ялгаа �##�га.Эрх мэдэлтнүүдийнхээ эрх ашгийн төлөө үхэн хатан үзэлцэхээс биш ард түмэн улс орныг ер бодохгүй байна.Өөр 3 дагч хүчнээс ерөнхийлөгч сонгоё.
ES hun ingej guij yavahin orond Temuujin ex saidin heldgeer huulia saijruulah,esvel ter horih angid mordon btsaalt yavuulahgui gesen huuliin sergeeh heregtei
Бүх цаг үeийн бэст популист eрөнхий сайд
Тэр 1 �##�уурчин нь захи�##�агч нь батүүл гээл гуцаад бсан даг. Нөгөө буур�##� үст нь намын дарга энэ тэр гээл донгосоод яваад байхын
тулга тойрсон юм яриж явдаг ерөнхий сайдыг бурхан өршөөг.хууль зүйн с�##�барыг удирдаж байгаа сайдын хуулийн дампуурлыг тэнгэр ниргэг.Моэголын төр мөнх байгаасай.я�##�тай ч билээ.
Ardchilsan nam ymarch buruugui 180000 gishuunteigee avsand orloo ene bol ardchilaliig umchlugch 13 haraitsai shuvuunii buruu bugd gemt heregten ulsaa zarj mungu idsen uvaigui nuhduudiin aldaa gemee busdruu chihej busdiig neeree bi chini hen bilee getel har piar yvuuldag elbegdorj ajilalgaa MAN brova sain ajillaj bna bayr hurgey AN n zaluus mini namaa shinchlej 30 jild uuriiguu tanihgui boltloo bayjij hurungujsun oligarhuudaas namaa tseverley hussen huseegui ene 2 tom l uls eh ornoo avch yvna AN ug ni zaluusiin husel meruudul dali jiguur baisiin odoo oligarhi manan mafiin uur uurhai bolood bna ardchilalaa ardchilagch naraas avrah tsag boljee zaluusaa
Өвчиний тарх�##�т хэцүүдлээ ер.сайд аа!!! Цар тахлыг 4-р сард амжиж хумихгүй бол 2021 оныг �##�длаа л гэсэн үг!!! 5-р сараас ядуур�##�ыг буруулах,ажлын байрыг нэмэгдүүлэх,в�##�ютын нөөцөө хэмнэж импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрийг хөгжүүлэх,учир нь худ�##�дан ав�##�т нь дотооддоо байгаа учраас ямарч эрсдэлгүй бизнес учраас энэ ажлыг шууд эхлүүлэх хэрэгтэй байна.
Сэтгэгдэ бичээд орсонгүй