УЛС ТӨР

Н.Энхбаяр хоёр сайдын суудал НЭХЭЖ, С.Ганбаатар үнэд орох ЦЭГ хайж явна

Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцоно гэдгээ маш тодорхой илэрхийлж, 100 жилийн ойгоор нь цэцэг хамтдаа өргөчихсөн. Гэвч яг нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлэх хүртэл зай ч байна, лай ч байна. Яг эцсийн байдлаар тохирохгүй л бол Н.Энхбаяр шуудхан 300 мянган хүний санал өлхөн авчих С.Ганбаатарыг намаасаа дэвшүүлчихнэ гэж хөшигний ард тулгаж суугаа. Нөгөө талд Н.Энхбаярт туйлын ашигтай хөзөр болж, өөрөө хоосон үлдэх эрсдэлтэй тулсан С.Ганбаатар ч зүгээр суухгүй. Хувь улстөрчөө үнэд хүргэж болох бүх өнцгүүд дээр зэрэг ажиллаж эхэллээ.

Н.ЭНХБАЯР МАН-ААС ХОЁР САЙДЫН СУУДАЛ, ӨӨРӨӨ ШАДАР САЙД ЮМ УУ НҮБ-Д СУУХ ВИЗ ХҮСЧЭЭ

МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугараа СХД-ийн нөхөн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшүүлэх, өөрөө НҮБ-д төлөөлөгчөөр суух, залуусаа Засгийн газарт оруулах хүсэлт тавьсан талаар бид өмнө нь мэдээлж байв. Уг асуудлаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг багтаасан ажлын хэсэг байгуулах асуудал ч яригдсан байдаг. Тэгвэл уг асуудал одоо ямар шатанд яваа вэ.

Одоогоор МАХН-ын дарга хоёр сайдын суудал, нэжгээд агентлагийн даргын албан тушаал хүссэнээс гадна өөрөө Шадар сайд болох хүсэлт тавьсан гэх. Тэр бүр Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа НҮБ руу явах амбицтай байсан, үүнийгээ Шадар сайдын суудлаар сольж болох агуулга саяхан тулгасан бололтой. Түүний сонирхож байгаа яам нь Эрчим хүч, ХХААХҮ. Гэхдээ эл асуудлаа төдийлөн шамдаж ярихгүйгээр С.Ганбаатарыг нэр дэвшүүлвэл юу болох талаар эрх баригчдад боловсноор сануулж яваа гэх.

Н.Энхбаярын энэ үйлдлийг СЕХ-нд нэр дэвшигчээ бүртгүүлэх өдрийг дөхүүлж байж, идэвхтэй хэлцэлд орох төлөвлөгөө гэж МАН-ынхан харж байгаа аж. Тэдний зүгээс дэд сайд, яамдын газрын даргын суудал залууст нь өгөх хувилбар дээр хэлцэл хийхээр бэлдсэн гэх мэдээлэл байна. Гэвч сонгуульд нэгдэж орвол сайдын суудал өгөхөөс аргагүй гэх яриа МАН дотор хөвөрч буй.

С.ГАНБААТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТҮШИНГЭЭ НЭР ДЭВШИХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ЯВНА

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн намын "Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж, парламентад суусан. Уг эвслээс МАХН гараад явчихаар нэгдэл хэвээр үлдэх эрхзүйн боломжтой юу гэх асуулт үүсч байна. Тэрбээр нийгэмд шинэ уур амьсгал үүсгэх асуудлаар АН, МАН-ын залуустай уулзсан, өөр боломжууд хайж яваа гэх мэдээллүүд яригдах болов.

Яаж ч бодсон С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших амбицаасаа шуудхан салчих хүн биш. Мөн л СЕХ-д бүртгүүлэх  хугацаа хүртэл бүх боломжоо хайна гэсэн үг. Үүнд Н.Энхбаяр МАН-тай тохирч чадахгүй бол намаасаа дэвших сонголт ч багтаж буй. Нөгөө талд талбайн жагсаал, С.Батболдын талаарх акци тэргүүтнээрээ тэр Ерөнхийлөгч Х.Баттулгыг “налсан” гэдэг нь маш тодорхой харагдаж буй. Ямар ч эрх ашиггүй, эх орныхоо төлөө Ерөнхийлөгчийн дууч болсон гэвэл түүн шиг худлаа зүйл гэж үгүй.

Тэгэхээр С.Ганбаатар ч тэр, Н.Энхбаяр ч тэр, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүдүүлгээр хэлэхэд хар зах дээр таван төгрөг нэмж, өрөөсөн гутлаа зарахаар зогсоо наймаачин аятай болтлоо доошоо орцгоосон улс л болцгоов. Тэдний хэнийг нь ч өнөөдөр зөвтгөж, буруутгаж үзэх аргагүй мэт “жижгэрчээ”. Нийтийн эрх ашгийн төлөө явах ёстой улстөрч гэхээсээ илүү хувь хүний ахуйн шуналаар асуудалд хандаж буй амьдрахын төлөө тэмцэгсэд гэлтэй харагдах болсон нь ч нууц биш.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тунгаа
Тунгаа
3 сар 17, 2021 08:32

Эд нар ч яахав доошоо орж эд нарыг царай �##�даж байгаа ман хан юу болж таарах вэ айн

Зочин
Зочин
3 сар 17, 2021 09:20

Bosoo ganbaa chi jenkogiin tuslah boljee haramsaltsai ard tmnii itgeleer chi togolloo dahij chamaig songohgui dee

Зочин
Зочин
3 сар 17, 2021 09:36

Манай Энхбаяр наймаа хийх одонд төрсөн хүн. Албан туша�##�ын төлөө эхнэрээ ч зарахад бэлэн.

Босоохүү
Босоохүү
3 сар 17, 2021 10:34

Босоохүү одоо ерөнхийлөгчид дэвшвэл ялах магадл�##� өндөр байна даа. Даанч Нохойэнхбаярын хэвтрийг х�##�аахаа л больчих. Тэгвэл чамд боломж бий.

Irgen
Irgen
3 сар 17, 2021 10:38

Ard tvmnii 80 huvi hanzuindaa hutga harmaalchihsan bn .ta 2 manlail .bitgii urvaj sharvah geed bai.

zochin
zochin
3 сар 17, 2021 11:27

2 baitugai suudal neheh heregtei shu dee

зочин
зочин
3 сар 17, 2021 11:44

сэжгийн өвгөчүүл одоо болимоор юм даа монголын төрийг зөндөө л хоол болгож идлээ ханаагүй юу

Зочин
Зочин
3 сар 17, 2021 12:41

Амараа

Зочин
Зочин
3 сар 17, 2021 17:01

Одоо Н.Энхбаяр гуайн улс төрийн карьер дуусаж байгаа юм биш үү Гуйвж дайвж "биеэ үнэлээд" Одоо Намын даргынхаа суудлыг з�##�уучууддаа өгмөөр юм даа

Зочин
Зочин
3 сар 17, 2021 17:11

Гадаадад суух бичиг гэдэг нь үнэн дээ үнэн.ЭНХБАЯР юу ч хийж мэднээ.Өр барагдуулсан гэсэн 50 сая $ нь дууссан.Тэгээд нөгөө ногооноо хайгаад эхлэх шиг боллоо

зочин
зочин
3 сар 20, 2021 11:04

Эд. нар. доошоо ороогүй . Ард иргэд. өөрсдөө
дэндүү гуйвамтгай өчүүхэн жижигхэн зүйл
хууртагдаж шавхаруунд М.А.Н -ны нөхдүүдэд
худ�##�дагдана. Юу чиг. мэдэхгүй. байж таамгаарю
хүн. муулна. Сургууль. төгсөөд юм. мэддэг бол
Харвард. төгссөн. нөхөд юу чиг. өөрчилж
чадахгүй. тэнэглэл. яриад. байгааг. хар.

Чинбаа
Чинбаа
3 сар 20, 2021 15:24

Энхбаяр одоо боль оо. Ерөнхий сайд байхдаа ямар хогийн ургам�##� байсныг бүгд л мэднэ ш дээ. Хувиа бодсон бөөс бол хэзээ ч хувиа бодсон, эх орноо зарахаас буцахгүй тийм л бөөс байдгийн. Тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүнээс юу ч хүлээгээд нэмэргүй.

Холбоотой мэдээ

Back to top button