НИЙГЭМ
Улсын хэмжээнд 189.969 иргэн вакцин хийлгээд байна
Монгол Улсын иргэдийн коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил ид үргэлжилж байгаа билээ. Өчигдрийн буюу энэ сарын 19-ни байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 730 эмч, ажилтан ажилласан байна.
Өчигдрийн 21:00 цагийн байдлаар вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 188,821 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Мөн Өмнөговь аймагт вакцинжуулалт өчигдөр эхэлсэн. Тус аймгийн есөн суманд өчигдөр 723, нийт 1,148 хүнийг вакцинжуулсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд өчигдөр 18,379, нийт 189,969 хүнийг дархлаажуулжээ.
Г.ЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Том Дарга нараас бусад Жирийн иргэд Ахмадууд даа Хятад вакцин шахаж Иргэд ээ ялгаварлан гадуурхаж байгаа МАН ЗГ УОК