НИЙГЭМ

Зорчигч тээврийн нэгтгэл дуучин Д.Болдын “Эм Ди Өү” ХХК-аас гүйцэтгэлийн төлбөр нэхэмжилжээ

Өчигдөр /2021.03.21/ ЦЕГ-ын цахим хуудсаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжлах мэдээ оруулсан.

Энэ талаар дуучин Д.Болд өөрийн цахим хуудсандаа “Би өргөө гэртээ “Ододтой бүжиглэе” шоу үзээд хэвтэж байгаа шүү” гэж нийтэлсэн билээ.

Харин эх сурвалжийн өгч буй мэдээллээр дуучин Д.Болд гүйцэтгэлийн хөлс болох 1.000.000 орчим дүн бүхий мөнгөн дүнг төлөөгүй, оршин суугаа хаяг дээрээ байгаагүй учир иргэн хохирлоо барагдуулахаар Иргэний хэрэгт хариуцагчаар татаж, нэхэмжлэл өгчээ.

Тодруулбал дуучин Д.Болдын эзэмшдэг Эм Ди Өү ХХК рүү Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит ААТҮГ-аас гэрэээний төлбөр гаргуулах нэхэмжлэлийг илгээжээ.

Ийнхүү түүнийг ХУД-ийн ИХАШШүүхийн 2020.05.01 дугаар 183/ШШ2020/01164 тоот шийдвэрээр эрэн сурвалжилж эхэлснийг ЦЕГ-аас байршуулсан байна. Өнөөдөр тэрбээр ЦЕГ-т өөрийн биеэр ирж уулзсанаар түүнийг эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоосон байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button