Нийгмийн

Д.Болд: БНХАУ төмрийн хүдэр, зэс, нүүрс, жоншийг задгай чингэлгээр авахгүй

Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд Замын-Үүд, Эрээний боомтод үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Замын-Үүд, Эрээний боомтын хувьд өдөрт 14 галт тэрэг өргөн царигаар Монголоос гардаг, 6-7 галт тэрэг нарийн царигаар Монголын талд орж ирдэг. Эрээн хотын Ардын засгийн ордон, Ковидтой тэмцэх шуурхай штаб Монголоос орж ирж байгаа дамжин өнгөрөх тээвэр болон Монголоос орж ирж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээврээр авна гэх шийдвэр гаргасан байна.

Арваннэгдүгээр сарын 27-ны 00:00 цагаас эхлэн төмөр зам, авто замын боомтын модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн импортыг түр зогсоолоо. Хүний гараар ачдаг барааг төмөр замаар хүлээж авахгүй.

Манжуур боомтод хил дамнаж, Ковид-19 халдвар илэрч, богино хугацаанд олон хүнд халдсан тул ийм шийдвэр гаргасан гэдэг мэдээлэл өгч байна.

Өвөрмонголын Хөлөнбуйр аймагт сүүлийн 24 цагт 20 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр тус аймагт нийт 57 тохиолдол болжээ. Төмөр замын ажилтнаар дамжин халдвар тархсан гэж үзэж байна.

Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас эхлэн төмөр замаар орж ирэх төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш гэх мэт ачааг хүлээж авахгүй гэсэн мэдэгдэл гаргаад байна. Цаашид Монголын талаас урагш гарах галт тэрэг зөвхөн чингэлэгээр явах юм. Манай улсын төмөр замын тээвэр задгай чингэлэг байдаг. Ковид халдвар цаашид үргэлжлэх хандлагатай байна. Хятадын тал Өвлийн олимп, 2022 онд болох Хятадын улс төрийн намын хурлыг угтаж халдвар хамгааллаа сайжруулах ажлыг уялдаа холбоотой зохион байгуулж байна.

Авто замын боомтыг нээх чиглэлээр Гадаад харилцааны яам идэвхтэй ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд ачаа тээврийг хэрхэн хийх талаар хоёр тал маш сайн ярилцсан. Тэг цэгээс ачих, буулгах ажлыг Монголын төмөр зам хариуцах бол тээвэрлэлтийг Тээвэр зуучлалын холбоо хариуцахаар яригдаж байгаа гэсэн мэдээллийг Зам тээврийн хөгжлийн яам өгсөн. Ачаа тээврийг арванхоёрдугаар сарын 5-наас эхлүүлэхээр яригдаж байгаа.

Хятадын талаас хилийн боомт дээр авч байгаа арга хэмжээг тухайн орон нутгийн нэгж хариуцаж байгаа. Иймд Монгол Улстай хиллэж буй боомт ямар арга хэмжээ авах нь тухайн орон нутгийн удирдлага гаргах юм билээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-11-30 11:44

Төмрийн хздэрийг хятадууд авахгүй гэсэнд баярл####аа. Одоо бид түүнийгээ ган үйлдвэрлэхэд зориулах хэрэгтэй. Тэгээд ган авахгүй бол хохь нь болог. Япон солонгост гаргах хэрэгтэй. Хэн нэгэн шунахай этгээд хувьдаа завшиж байснаас улс орноороо ган үйлдвэрлэл хөгжүүлье.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x