Нийгмийн

ТОДРУУЛГА: Халдвартай болох нь батлагдсан иргэн Могод суманд ирж, хурдан морины уралдаан үзсэн

Гуравдугаар сарын 21-ний 10:00 цагт Нийслэлээс Булган аймгийн Могод суманд очсон иргэнээс халдвар илэрсэн тухай бид мэдээлсэн.

Булган аймгийн Могод сумын Онцгой комисс дараах мэдэгдэлийг гаргажээ.

Мэдэгдэлд “Могод суманд 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Ковид-19-ийн халдварын сэжигтэй тохиолдол Улаанбаатар хотоос ирээд буцсан тул 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр сургууль, цэцэрлэг, дэлгүүрүүд үйл ажиллагаагаа түр явуулахгүй болохыг мэдэгдье. Гуравдугаар сарын 21-ний өдөр Жаргалант багт болсон морины үсэргээн дээр байсан хүмүүс гэрийн тусгаарлалтад 7 хоног байхыг мэдэгдье. Биеийн байдлаа ажиглаж, халуурах, ханиалгах, хоолой өвдөх, нусгайрах, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрвэл ЭМТ-ийн 99772513, 99704974, 99216858, сумын шуурхай штабын 80221386 дугаарын утсанд хандана уу” гэжээ.

Бид тус сумын шуурхай штабтай холбогдож нөхцөл байдлыг тодруулахад “Халдвартай болох нь батлагдсан иргэн Могод сумын Жаргалант багт энэ сарын 21-ний өдөр болсон хурдан морины уралдаан үзсэн. Түүний ойрын хавьтал болох гурван хүнийг Засаг даргын тамгын газрын зочид буудалд тусгаарлаад байна. Уг хурдан морины уралдаанд оролцсон иргэдийг бүртгэлжүүлэх арга хэмжээ үргэлжилж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button