Сурвалжилга, Нийтлэл

ХӨНДӨХ СЭДЭВ: “Нууц бичлэг задлах нь иргэдийн үзэл бодолд нөлөөлж болно, ардчиллын үнэт зүйлсэд ч хортой”

Соёлын сайд Ч.Номингийн нөхөр, өргөн нэвтрүүлгийн “Mongol HD” телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ Твиттертээ “Таны секс бичлэг задрах нь цаг хугацааны л асуудал. Харин задрах бичлэгтээ одооноос бэлдэж, секс бүрээ стиль имижтэй, төгс гүйцэтгэлтэй хий. Гэрэл 50 хувь, дуу 50 хувь гэдгийг санаж, дуу шуутай бай” гэж жиргэжээ.

Тоглоом биш шоглоом болчхоод буй, хувийн нууцад хамаарах бичлэг яаж ч юм задарч, сошиал сүлжээнд хөвөрдөг үзэгдлийг олон нийт хэрсүү нүдээр харах, нөгөө талд хууль хяналтын байгууллага хараа, хяналтдаа авах шаардлага үүслээ. Бичлэг гэдэг нь медиа өгөгдлийн сонгодог хэлбэр бөгөөд хүнд мэдээлэл хүргэх, нөлөөлөх потенциалаараа текстийг хол хаядаг.

Харин асар динамик сошиал орчинд массын сэдэв бүхий бичлэг цацагдах нь олон нийтийн сэтгэл зүйг нэг тийш нь ханаруулах, автуулах, цаашлаад турхирах ч эрсдэлтэй. Гэвч сүүлийн үес улс төрийн зорилгоор элдэв бичлэг ил болдог, ил болгодог “технологи” моодонд ороод буй нь яавч анхаарал татах сэдэв мөн.

ОРЦНЫ БИЧЛЭГ, ШҮҮГЧ НАР

Одоогоос нэг сарын өмнө шүүх, АТГ, ҮАБЗ-ийн ажилтнуудын хэсэг эмэгтэйчүүдийн хамт орог сууцны орцонд буй бичлэг цацагдсан. Хүмүүст хүрсэн агуулга нь тэд биеэ үнэлэгч хөлсөлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан явдал. Энэ үүднээс бичлэгт дөнгөн данган танигдаж буй бүх хүмүүсийн царайг татаж, нэрийг нь оноон бичиж өгсөн байв.

ЛИФТНИЙ БИЧЛЭГ, ӨМГӨӨЛӨГЧ Б.БААСАНЦОГТ

Дээрх бичлэгийг зарим масс “Тэд яг юу хийснийг хэрхэн таах билээ” гэж хүлээж авсны дараа хоёр дахь цуврал нь цацагдсан. Үүгээр өмгөөлөгч Б.Баасанцогт хэсэг эрчүүд, нэг эмэгтэйн хамт лифтэнд суух бөгөөд бэлгийн сэдэлтэй үйлдэл хийж буй нь харагддаг. Уг бичлэг цацагдсаны дараа Б.Баасанцогт гэрээслэл бичээд сураггүй болсон тухай мэдээлэл хөвөрч байв.

Т.ЧИМГЭЭГИЙН ЭРҮҮДЭН ШҮҮЛГЭЖ БУЙ ГЭХ БИЧЛЭГ

Цуврал бичлэгүүд шүүгчдийн завхрал руу хөтлөөд удаагүй байхад угсраад С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээгийн эрүүдэн шүүлгэсэн гэх бичлэг цацагдсан. Энэ удаад бичлэгийг Засгийн газар хуралдаж, ил болгох хэрэгтэй гэж үзсэн бол өмнөхүүд нь эх сурвалж тодорхойгүй. Бичлэгт эмэгтэйг нүцгэн, ухаангүй байхад нь эргүүлж тойруулан зураг дарж, хуруу, алганы хээг нь авч буй.

ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭНГЭРИЙН КАМЕРЫН БИЧЛЭГ

Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт дахин өмгөөлөгч Б.Баасанцогтод холбогдох, түүнийг зогсоон шалгаж буй замын цагдаагийн энгэрийн камераас алдагдсан байж болзошгүй бичлэг цацагдсан. Бичлэгийн эх сурвалж, өөрөөр хэлбэл хэн, ямар зорилгоор, хаанаас олж аваад цацчихав гэдэг нь мөн л тодорхойгүй.

Эдгээрээс өмнө нь ч, дараа нь ч хувь хүний нууцад хамаарч болох цөөнгүй бичлэг ил болж байсан түүхтэй билээ.


  1. Олон нийтийн хувьд сошиал ертөнцөд түгж буй бодит, мөн “Нууц” гэх тодотголтой бичлэгүүдэд шууд автах эрсдэлтэй байдаг. Тэдний цөөн хувь нь учир шалтгааныг нь шүүмжлэлт сэтгэлгээгээр мэтгэж бодно. Иймд олон нийтийн сэтгэл зүйд шууд нөлөөлөх нэг арга хэрэгсэл болж болдог.
  2. Нөгөөтээгүүр үүнд хувь хүний нууцын тухай асуудал яригдаж буй. Манай улсад Хувь хүний нууцын тухай нэлээд хуучирсан хууль хэрэгждэг. Уг хуулийн 6-р зүйлд, “...онцгой тохиолдолд төрийн холбогдох эрх бүхий байгууллагын /албан тушаалтан/ шийдвэрээр хувь хүний эрүүл мэндийн болон бусад нууцыг ил болгож болно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Т.Чимгээгийн бичлэгийг ил болгосон шиг шүүгч нарт холбогдох бичлэгийг ч төрийн өндөр албан тушаалтны зөвшөөрлөөр олон нийтэд цацах хуулийн зохицуулалт байгаа юм. Учир нь хувь хүний чөлөөт цагаараа хаана, юу хийж явсан нь олон нийтэд хүртээлтэй эсэх нь маргаан дагуулах бөгөөд хувийн нууцад хамааруулж үзэж болно. Гэвч өнөөг хүртэл зүгээр л эзэнгүй шахуу сошиалд хөвөрчихсөн, үүнийг нь хэвлэлийн байгууллагууд ч түгээхэд нь туслалцсан.

Улс төрийн үйл явдлуудын өрнөлтэй уяж үзэхэд шүүгчдийн асуудал хөндөгдөж буй нь зорилготой, шүгэл үлээсэн процесс гэдэг логик дүгнэлт хийж болно. Нэг үгээр зориудаар нууц бичлэг ил болгож задалдаг, тэгж олон нийтэд “Ийм аймаар юм болдог байна шүү” гэж айлгах, итгүүлэх, оюун санааг нь чиглүүлэх арга барил хэрэгжиж байна гэж дүгнэж болохуйц юм.


СОЦИОЛОГИЧ Н.БАТЗОРИГ: “НУУЦ” ШОШГОТОЙ БИЧЛЭГ НИЙГМИЙН ХӨНДҮҮР АСУУДЛУУДЫГ МАРТУУЛЖ, ТӨӨРӨГДҮҮЛДЭГ.

Уг асуудлаар социологич Н.Батзоригтой холбогдож, товч тодрууллаа.

-Сүүлийн үед нууц гэх тодотголтой бичлэгүүд олон нийтэд ил цацагдах болсон. Бичлэг цацах замаар нийгмийн харах өнцөг, үзэл бодол, сэтгэл зүйн байдалд нөлөөлөх боломжтой юу?

-Монголын нийгмийн сэтгэл зүй маш эмзэг, хэврэг байгаа нь сэтгэл зүйн болон нийгмийн итгэлийн олон судалгаанаас харагдаж байгаа. Нийгмийн гол тулгамдсан асуудал ажилгүйдэл, ядуурал, авлига байна. Ийм нийгмийн нөхцөл дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд төрөл бүрийн бичлэг, мессэж цацах үзэгдэл түгээмэл болж байна.

Мэдээж ганцхан манай улс төрчид, улс төрийн намууд, улс бүрийн бүлэглэлүүд хооронд илэрч буй зөрчил биш. Олон намын системтэй, олон ургальч үзэл давамгайлсан газар нийтлэг тохиолддог үзэгдэл. Манайх шиг нийгэм, улс төрийн тогтолцоо бэхжээгүй улсад бичлэг цацах замаар нийгмийн харах өнцөг, иргэдийн үзэл бодол, сэтгэл зүйн байдалд нөлөөлөх боломжтой байдаг учраас энэ үзэгдлийг онцгойлон авч үзэх ёстой.

-Задарсан, алдагдсан гэх мэдээлэлд нийгэм энгийн мэдээллүүдээс илүү өөр өнцгөөр хандаж, хүлээж авдаг болов уу. Тухайлбал “Нууц” бичлэг олон нийтийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг бол?

-Хүмүүс өөрийн сэтгэл хөдлөлийг бусад хүнтэй хуваалцах зан төлөвтэй байдаг. Цуу яриа үүсэх нэг хүчин зүйл нь аливаа юмсын тухай болзолт хийгээд магадлалт шинж чанартай мэдээлэл юм. Тэр нөхөр тэгж ярьсан гэнэ, тийм бичлэг цацагдсан гэнэ, тэрбээр албан тушаалаа өгөх гэнэ гэх мэтчилэн аливаа зүйлийг баримжаалах, магадлах, сенсац үүсгэх шинж чанартай мэдээлэл аль ч нийгэмд чөлөөтэй тархан аялж байдаг.

“Нууц” гэсэн шошготой бичлэг, захиа, мессэж олон нийтэд нийгмийн хурц, хөндүүр сэдэв, асуудлыг умартах, мартах, төөрөгдөлд автах гэх мэт сөрөг шинжтэй үзэгдлийг бий болгодог. Үүнээс гадна төрийн алба, албан тушаалтан болоод шүүхийн байгууллага, төрд итгэх итгэл нь алдардаг муу талтай.

-Яг хар масс буюу олон нийтэд сошиалд хөвөрч буй эдгээр бичлэгүүдэд хэрсүү өнцгөөр дүгнэлт хийж, үнэн бодит эсэхийг болон ямар зорилготойгоор, хэн хаанаас үүнийг цацсанийг шүүмжлэлт сэтгэхүйгээр бодох потенциал хэр байдаг вэ?

-А.Шопенхауэрын нэг үг байдаг. “Олон нийт үзэх нүд, сонсох чихтэй. Гэвч эргэцүүлэн бодох чадваргүй, бас тун ч ой муутай”. Тиймээс масс буюу олон нийт сошиалд цацагдаж байгаа бичлэг, нийтлэлүүдэд шүүмжлэлт өнцгөөр хандаж дүгнэлт, дүн шинжилгээ хийх потенциал байхгүй юм. Харин үүнд мэргэжлийн судлаачид, эрэн сурвалжлах сэтгүүлчид суурь асуудлыг хөндөж, нарийн анализ хийж олон нийтэд тайлбарлан хүргэх нь илүү бодитой юм.

-Нууц гэх хувийн чанартай бичлэгүүд цацагдах нь энгийн мэт үзэгдэл болчихвол нийгэмд, олон нийтэд ямар хор уршигтай байж болох вэ?

-Авлигыг илчлэх, Засгийн газар, аливаа байгууллагын бодлогыг хянан шалгах зорилготой бичлэг, мессэжүүд эрэн сурвалжлах сэтгүүл зүй, нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын аливаа асуудлыг олон нийтийн анхаарлыг төвд авчрах гүнзгийрүүлсэн судалгаатай нийтлэл, бичвэрийн хамтаар цацагдсан бол нийгмийн шинжлэх ухаанд хамаарах тул тусдаа асуудал.

Харин хувийн шинж чанартай, гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь батлагдсан бичлэг нийгэм, сошиал орчинд цацагдах нь нийгмийн сэтгэл зүйд маш хор уршигтай. Цаашлаад зохион байгуулалттайгаар хүний эрх, эрх чөлөө, хувийн орон зайд халдсан бичлэгүүд цацагдах нь ардчиллын үнэт зүйлсэд аюул учруулах эрсдэлтэй.

УРИАЛГА: НУУЦ ГЭХ БИЧЛЭГҮҮДЭД ХЭРСҮҮ ХАНДЪЯ

Хувь эрх чөлөөг дээдэлсэн, хүнлэг энэрэнгүй, хүмүүнлэг ардчилсан /эдгээр үгсийн утгыг дахин бодоод үзээрэй/ нийгмийг цогцлоох гэж буй бидний хувьд нууц бичлэг зүгээр л задарчихдаг байдал тогтвол багагүй эрсдэл араасаа дагуулна.

Гэвч цагдаа, тагнуулын байгууллага нь үүн дээр таг чимээгүй, тэнгэр нурж байсан ч сэрэхээргүй гүн “нойрсож” байгаа юм.

Нэг. Нийгэм айдаст автаж байна. Соёлын сайд хүний нөхөр нь “Таны секс бичлэг задрах нь цаг хугацааны л асуудал” гэж тоглоом, шоглоомын дундуур жиргэх, “Зөв хүний үйлдэл лифтэнд ч зөв байдаг” гэх жаргон гарах хүртэл нийгмийн сэтгэл зүйг цочроов.

Хоёр. Цаашлаад хувь хүний нууцад хүндэтгэлгүй хандах, сэтгэл хөдлөлөөр зүгээр л шууд сошиал орчинд байршуулчихдаг байх, араас нь сэтгэл санааны хямралд орсон хүн ямар нэг болчимгүй үйлдэл хийх эрсдэлүүд бий.

Гурав. Мэдээж сонгууль дөхөж буй тул олон нийтийн оюун санааг төөрөгдүүлэх, гол цэгээс зайлуулах операц хийгдэж байгааг анхаарууштай. Иймд сошиалд задарч буй бичлэгүүдэд аль болох шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаж, ухамсрын чиг шугамаа мэдээллийн урсгал дунд алдчихалгүй тогтоох, үүнд нь холбогдох мэргэжилтнүүд тусалж, дуу хоолойгоо өргөдөг байх шаардлага үүсжээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ххх
ххх

БУЗАР БУЛАЙ МУУ ЮМ ХИЙЖ БАЙВАЛ ТЭР НЬ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ИЛ БОЛНО ГЭДЭГ НЬ ЗӨВӨӨ. ХЭНЭЭС Ч ИЧЭХЭЭРГҮЙ, АЙХГУЙ АМЬДРАХЫГ Л ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ. НУУЦ БИЧЛЭГҮҮД ЗАДРАХ НЬ ЗӨВ. БУСДАД СУРГАМЖ.

Зочин
Зочин

Монгол киноноос дээр

Зочин
Зочин

Монгол төрийн нууц, хувь хүний нууц гэж байх ёстой.Тэрнийг нь төр хуулиараа хамгаалдаг зохицуулалттай.Түүнээс биш дурын баагий чиний бичлэг хийгээд эвлүүлэг хийгээд нийгэмд тараадаг.Дурын баагий нь нууц задлахыг зөвшөөрөх шаардах явдал байж болохгүй.Тийм ч учраас тагнуулын байгууллага аль ч улсад байдаг.Нууцыг залахыг УИХ ын нэг гишүүн,гудамны нэгэн ил болгохыг шаардах эрхгүй

очир
очир

таамаглаж ярьхаар үзүүлээд харуулаад нотлох зөв шүү дээ

40000-тын хүүхэд
40000-тын хүүхэд

Орц болгоны лифтэнд байдаг хяналтын камерын бичлэгүүд бас нууцын зэрэглэлд хамаарагдах уу?

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

За нэг их төрийн нууц задалсан амьтадаа яаж ч чаддаггүй байж наад хэдэн төсвийн мөнгөнд цадаад юу хийж үрэхэж мэдхээ байсан юмнуудад үхсэний нь нууц байдаг юм. Шууд л ёс зүйн хороо гэдгээсээ хариуцлага тооцож ажлаас нь халаач дээ. Бүгдээрээ идэж уухаас өөр юмгүй новшнууд байж нэг их нууц энэ тэр гэчихжээ. Хүн бүр наадхаас чинь цаадахыг нь мэдэж байгаа. Шившигтэй төр засаг.

ҮНЭН
ҮНЭН

хулгайчдын бузар булайг түмэнд ил болгох ёстой

ИРГЭН
ИРГЭН

НУУЦААР БИЧЛЭГ ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ТАГНАЖ ЧАГНАХ НЬ АРДЧИЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ ЮМ УУ? ЭСРЭГЭЭРЭЭ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЖ, ТАСЛАН ЗОГСООЖ ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ НЬ ӨНӨӨДРИЙН НИЙГМИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БАЙМААР ...

иргэн
иргэн

МУ-ын Улсын Нууцад нь дандаа Гэмт хэрэгтэн том Дарга нарын Авилга мафын Гэмт хэргүүдын үйлдлүүд хадгалагдаж байдаг гэж ойлголт авч болох нь ээ

Иргэн
Иргэн

Гэмт хэргээ авилгаар нууж, гэмгүй нэгнийг хэрэгтэн болгох нь ардчиллын үнэт зүйл байдаг гэдгийг ойлголоо. Мунхаг тэнэг би ардчиллын нэг чухал зүйл нь хуульд захирагдах гэж ойлгодог байсан.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

1. Хуулиар хориглоогүй, тэгээд нийгэмд хортой зүйлийг ил болгож бололгүй яах вэ. 2. Олон нийтийн хяналт дор байх учиртай төр, намын албан тушаалтан нарын албан үйлдэлд холбогдох юмс, 3. Гэмт хэргийн агуулга, шинжтэй үйлдлийг үзсэн мэдсэн хүн болгох илчилж гаргах , 4. Байгалийн сонин хачин үзэгдэл гэх мэтийг гэрэл зураг, дүрс бичлэг, бичвэрээ мэдээлж болох байх. Гэхдээ, хуулиар хориглоогүй л зүйл байх ёстой.
Харин анхаарууштай нэг зүйл бий : Нууцын хуулийг олон нийт мэдэж, тэнд нууцлах учиргүй, нууцалсан нь нийгэмд хортой юм байгаа ээсэхийг хянууштай. Төрийн нууцын хууль, Байгууллагын нууцын хууль, Хувь хүний нууцын хууль гэж 3 хууль бий. Эдгээрийг дахин хэвлэж нийтэд хүртээмжтэй гаргууштай.

Х
Х

Шоронд хийх гэснээ л хийдэг хонгилын сүлжээ бий болсон уу? Улсын нууц гэсэн халхавчаар бохир болхи гүйцэтгэх ажиллагаа явуулж хүмүүсийг зохиомол хэрэгт унагаж өөрсдөө албан тушаал дэвшдэг ийм л нөхцөл байдлыг үүсгэсэн байсан байна тийм үү? Одоо засч залруулах үйлээ үзэж байна тийм үү? Ирэх 10 жилд Монголын төр цэвэрших болтугай мөн үү? Цааш нь ярих уу яах уу?

иргэн
иргэн

Ийм зах замбараагүй, хулгай луйвар, дээрэм тонуулаа тэгээд нууц гэж хаагаад цаашаа хэдэн жил явж чадах бол энэ Монгол төрийн дээр сандайлж суусан гэмт хэрэгтнүүд??????

Ж
Ж

За залуу минь ийм юмаар биеэ худалдаж мөнгө олохгүй. Чиний сэдвийн гарчигаас илүү иргэдийн мэдэх эрх гэж бий. Иргэдээс хэр их нууж хаана муу бүхэн улам их буглаж байдаг жамтай ч ёстой ч юм. Харин ч нууцын хууль гэгчийг өөрчлөх хэрэгтэй. Нууцаас гаргаагүй бол Чимгээг ингэсэн гэдгийг бараг л мэдэхгүй өнгөрөх байлаа. Нууц гэдэг халхавч байгаа цагт та ч би ч хэн ч байлаа Чимгээгийн хувь заяаг давтан туулах эмгэнэлт хувь заяа бидний хэний минь өмнө ч байгаа гэдгийг мартаж болохгүй. Сэтгүүл хүү, энэ социологич хэнд ч энэ аюул ойрхон байна даа.

Г.Аархүү
Г.Аархүү

Бузар булай зүйл илрэх нь буруу гэсэн үг үү. Ингээд ялзраад, ард түмэн доромжлуулаад, яллуулаад , чимээгүй суух ёстой юм уу. Иймэрхүү юмнууд олонд ил болж байж л нийгэм цэвэрших биз. Энэ бичвэрийг Баасанцогтын найз хийсэн болов уу.

Зочин-2
Зочин-2

Аливаа буруу хэрэг болон үйлдэл нь даравч илрээд байдаг. Ёстой хүн өөрөө юу тарина, түүнээ л хураадаг нь үнэн гэдгийг батлаж нь энэ бус уу??? Одоо хичнээн ч энхийн тагтаа болох гээд нэмэргүй.

Зочин
Зочин

Ene novsh yu geed bgaan bee

dondog
dondog

Olond medegdehgui luivar zambraagui zavhairal avilaga geh met bl ardchilaliin unet zuils mun uu???

йыа
йыа

хүний эрх гээд бүх хууль бус ажиллагааг нуух юм уу. Тийм юм байдаггүйн. Хууль зөрчиж байвал бүгдийг ил болгох ёстой.

Зочин
Зочин

Ямар нэгэн нууцлал нь нэг намын ,засаг барьсан намын нөхдүүд сөхдөг асуудал биш төрийн тусгай албадыг зөвшөөрлөөр нууцаас гардаг байх ёстой.Хэн нэгэн иргэн Нямдорж байна уу УИХын гишүүн Нямдорж улсын нууц задалдаг хэм хэмжээ гэж байх есгүй ээ гэж боддог.Тэгээд л МОНГОЛ УЛС гэж байгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button