Л.Энх-Амгалан: Төлбөрөө бүтэн жилээр нь төлөхийг шаардсан сургуулиудад яам хатуу хариуцлага тооцно
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хувьсах зардал ба сургалтын төлбөр” сэдвээр хэвлэлийн хурал хийж байна.
Тэрбээр “Монгол улсад 88 их дээд сургуульд 147 мянга 293 оюутан суралцаж байна. 121 мянган оюутан ажлын хэсгийн судалгаанд хамрагдсан. Нийт оюутнуудын 20863 нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, зээлэнд хамрагдсан байна. Эндээс 11 мянган оюутан ЗГ-ын тэтгэлэг, боловсролын зээлийн сангаас зээл авсан байна.
Мөн улсын хэмжээнд 71 дотуур байранд 11 мянга 359 хүүхэд амьдарч байна. Эдгээрээс дотуур байрны төлбөрөө сургалтын төлбөр рүү шилжүүлсэн 1100 хүүхэд байна. Харин 2567 хүүхэд төлбөрөө буцааж авч, 4642 хүүхэд дараагийн улиралд шилжүүлжээ.
167 хувийн хэвшлийн дунд сургуульд 48300 сурагч суралцаж байна. Эдгээрээс нийслэлд буй 128 сургуульд 40200 хүүхэд сурч байгаа.
Мөн 5 саяас доош төлбөртэй ЕБС-иудад ковид гараагүй үеийн сургалтын төлбөрөөс 5 хувийг хөнгөлөхөөр болсон. Тэгэхээр нийт ебс-иуд 5 болон түүнээс дээш хөнгөлт сурагчдадаа үзүүлсэн гэсэн үг. Төрөөс өмч харгалзахгүйгээр бүх сургуулиудад цахилгааны төлбөрийн дэмжлэг үзүүлсэн.
Төгсөх ангийнхан танхимаар давтлага өгч байгаа сургуулиуд төлбөрөө бүтэн жилээр нь авах ёсгүй. Төлбөрийн уян хатан нөхцөлөөр сар, сараар нь төлбөрөө авч байх ёстой. Мөн хичээл сонголт хийхэд урьдчилсан төлбөр шаардахгүй байх, анги дэвших болон төгсөх шалгалтад нь оруулах, дотуур байрны төлбөрийг буцааж олгох дараагийн төлбөрт шилжүүлэх ёстой. Энэ журмыг зөрчсөн их дээд сургууль болон ЕБС-д яам хатуу хариуцлага тооцно” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АШУҮИС төгсөн курсын оюунтууд төрийн сангийн зээлэнд матери�##�аа бүрдүүлээд өгсөн байхад санхүүжилт ороогүй 2020-2021 төлбөр бүтэн төлүүлсэн. Мөн 5-р курсын төлбөр төл гэж шаардсан . Зээл авах матери�##� нв бүрдчээд байхад хуултаисаа гадуур эцэг эхэд дарамт учруулж байна
Таныг хэлдэг биш хийдэг сайд гэж ойлгож байгаа шуу. Одоо хариуцлага тооцоочээ. Сургуулийнхаа олон тэрбум тогрогийг Капит�##� банканд огч хууг нь завшиж байгаад �##�дсан яМУБИС ийм захир�##�д хариуцлага хулээлгээчээ.
Hubin surguulud tolboro neheel bna vneheer daramttai bna vvnig shiidej ogno vv ajilgvi hechvv bna orhon aimag
Ene hyn shig erunhii saidtai bol uls oron maani munch hurdan sergeant dee.amijilt eruuye
ih zasag ih surguuli bol bur ogoogu huuhduddee jiliin choloo ogno g daramtalj bgad tolboroo avch bnlee shd ali ali taldaa ar irged n hetsuu bhd tgj oyutan suragchdiig daramtalj blhgu kl dee
Манай хүү өнгөрсөн жил хувийн сургуульд орсон. Төлбөрийг нь хичээл эхлэх үеэр нэхээд байхаар нь ц�##�ингийн зээл авч 2400000 төгрөг төлсөн. Сая он гараад оюутны сург�##�тын төлбөрийн татварын хөнгөлөлт авах гэсэн чинь манай хүүгийн регистр Боловсролын яаманд бүртгэлгүй байна гээд авч чадаагүй. Энэ сургууль хууль бус болж таарч байна уу. Би хөдөө байдаг ба Боловсролын яаманд хэлэх гэхээр утсаа авдаг амьтан �##�га.
та орон нутгийнхаа сургуулийнхаа захир�##�уудад анхаар�##� ажлын байр аа зарладаггүй ар өврийн ха�##�гаар хүмүүсээ авдаг муу зуршил тогтжээ бүүр багш авах даа авилга аьдаг ханш тогтсон байгаа шүү
tulburuu buten avna gj bsn