УЛС ТӨР

ХУУЛИЙН ЗААЛТ: Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарахгүй тул зарлиг хүчингүй болно

Өнөөдөр /2021.04.02/ Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргалаа. Мөн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ.

Үүний өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга энэ агуулгаар УИХ-ын даргад бичиг хүргүүлж, парламентаар хэлэлцүүлсэн. УИХ хэлэлцээд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг дэмжээгүй.

Тэгвэл өнөөдөр шууд зарлигдаж, Засгийн газарт чиглэл өгөх хэлбэрээр уг асуудлыг дахин дэвшүүллээ.

Хуулийн заалт харвал Ерөнхийлөгчид гадаадын улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийг УИХ-тай зөвшилцөж байж л эгүүлэн татна. Мөн зөвхөн Үндсэн хуульд заагдсан эрх, үүргийнхээ хүрээнд зарлиг гаргахаар байгаа юм.

Тодруулбал, Үндсэн хуулийн:

  • 33.1.5-д "Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах
  • 34.1.-д "Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана”
  • 34.2-т "Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж тус тус заасан байна.

Иймд Элчин сайд Ё.Отгонбаярыг УИХ-тай зөвшилцөлгүйгээр зарлиг гарган эгүүлэн татах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарахгүй тул уг зарлигыг Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгох хууль, эрх зүйн орчин харагдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
4 сар 2, 2021 16:03

АНУ одоо яар�##�тай явуулна . Их хур�##� дээр 4 гишүүний зөрүүгээр чадан ядан авч үлдэхийг оролдсон. Биш нөхөр ,байна гэдгийг суд�##�чихсан байгаа.

Зочин
Зочин
4 сар 2, 2021 16:30

Манай ерөнхийлөгч яагаад байна аа

Үсчин
Үсчин
4 сар 2, 2021 16:44

Ерөнхийлөгчийн зөв

Дорж
Дорж
4 сар 2, 2021 16:45

ЮУЛ БОЛООД БАЙНАА ЗѲВЛѲХҮҮД ЯАГААД ТУСЛАДАГГҮЙ ЮМ ЕРѲНХИЙЛѲГЧ ХУУЛИА ДЭЭДЛЭХ УЧИРТАЙ ЭНЭ ҮЙЛДЛҮҮД ЧИНЬ ИМПЕНЧЕМЕНТНД ХҮРГЭХ БУСУУ

Зочин
Зочин
4 сар 2, 2021 17:15

Ккк. Ерөнхийлөгч гэж нэрлэхэд зохимооргүй болчихжээ. Айлын зоргоороо хүүхэд шиг.

иргэн
иргэн
4 сар 2, 2021 17:16

Ккк. Ерөнхийлөгч гэж нэрлэхэд зохимооргүй болчихжээ. Айлын зоргоороо хүүхэд шиг.

Зочин
Зочин
4 сар 2, 2021 19:01

Санаатайгаар мунхаглахаа боливол дээрсэндээ өөрийнхөө асаасан г�##� дээр тос нэмэх хэрэггүй тун бага хугацаа үлдлээ Хуулиа мэдэхгүй бол зөвлөхүүд нь баймаар юм

Зочин
Зочин
4 сар 2, 2021 19:30

МАН-ынхан хамсаатнаа яаж ийгээд л аваад үлдэхээр улайрах юм, ард түмэн хараад тэр элчин сайд ямар хүн гэдгийг мэдэж байгаа шүү дээ, ард түмнээ мангар гэж боддог байх

Зочин
Зочин
4 сар 2, 2021 19:53

Сайдыг томилоход ерөнхийлөгчтэй зөвшилцдөг ч ерөнхийлөгч зөвшөөрөөгүй байсан ч болдог ерөнхийлөгч уих-тай зөвшилцөөхөд зөвшөөрөөгүй бол болдоггүй хэрэг үү

Зочин
Зочин
4 сар 2, 2021 21:26

Ерөнхий сайд сайдын т�##�аар еөнхийлөгчтэй зөвшилцөөд ерөнхийлөгч зөвшөөрөөгүйболовч томилдог шүүдээ. Иймд ерөнхийлөгчийн сан�##�ыг их хур�##� зөвшөөрөөгүй байлаа ч ербнхийлөгч өөрөө шийэх эрхтэй. Отгонбаяр муу ажиллаж буйг сан�##� хура�##�тын үед �##�ь хэдийн мэдэгдсэн. Зөвшилцөнө гэдэг нь заав�##� т�##�ууд нэгэн дуугаар зөвшөөрсөн байх ёстой гэсэн үг бус. Батцэцэг чи мэдэгдэл хүргүүлж тэр нойрмог өвгөнийг татан ирүүлээ

bor
bor
4 сар 3, 2021 01:15

Zuvluhuud gej helee haichluusan helgui korolenuud boljee odoo yanavdee???

Зочин
Зочин
4 сар 3, 2021 08:10

Ерөнхийлөгчийн зөв өө. ТЭР АЖЛАА ХИЙЖ БАЙНА

САНЖАА
САНЖАА
4 сар 3, 2021 10:16

ЖААХАН УЛ СУУРЬТАЙ ТЭВЧЭЭРТЭЙ СОНСОЖ ОЛНЫХОО МАССЫГ ДАГААСАЙ НЭГ Л БОЛЧИМГҮЙ БОДОЛГҮЙ АМИА АРГАЦААСАН ЯАРСАН САНДАРСАН БАЙДАЛ ХАРАГДААД БАЙХ ЮМ ИХ МѲРѲН ДѲЛГѲѲН ГЭДЭГДЭЭ ТЭВЧЭЭР ЗААГААД ТЭСЧИХВЭЛ ЯЛАХ Ч ЮМ БИЛҮҮ ....

Баатар
Баатар
4 сар 3, 2021 13:28

Ерөнхийлөгч �##�ь хэдийн зөвшилцөж УИХ дэмжээгүй ямартай ч зөвшилцсөн болохоор дэмжсэн дэмжээгүй хамаагүй Ерөнхийлөгч өөрөө шийдэх асууд�##� байна. Гайхах зүйлгүй.

Монголхүү
Монголхүү
4 сар 4, 2021 19:01

Оффшор нь илрээд, Оцгонодог нь баригдаад, Хонгил нь нурах гээд, Төмөр замаас цохьсоныг мэдчихээд, Путин хүлээж авдаггүй, ядахдаа Түвшинбаярын түрүүчийнхийг арайхийж дарт�##� дахин хэргүүд ойр ойрхон гараад Женко ууртай байна

сонгогч
сонгогч
4 сар 5, 2021 12:31

Ерөнхийлөгч хуулиа л дагаж мөрдөх ёстой. Хуулиар Их хур�##�тай зөвшөлцөж гэж байхад өөрөө зарлиг гаргадаг нь хууль бус

Холбоотой мэдээ

Back to top button