Нийгмийн
Самранд явсан гэр бүлийн урц шатсанаас ээж нь амиа алджээ
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Аргалагийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 374 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ самранд явж байсан 1 иргэн шатаж нас барсан тухай мэдээллийг 03.31-ний өдрийн 03:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 374 км замыг туулан 04.01-ний өдрийн 01:00 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Г/45 настай, эмэгтэй/ нь нөхөр Т/42 настай, эрэгтэй/, охин С, /21 настай, эмэгтэй/ нартай хамт самар түүхээр очсон бөгөөд 03.30-ны өдөр урц нь шатаж, галд өртөж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.