УЛС ТӨР

Н.Ганибал: Нойтон махны гол нийлүүлэгч болох зүүн аймгуудад PCR аппарат аваач

УИХ дахь АН-ын бүлэг Короавирусын халдварт цах тахалтай тэмцэж байгаа үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын мэдээллийг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал нойтон махны гол нийлүүлэгч болох зүүн аймгууд дахь цар тахлын тархалтыг яаралтай дарж авахгүй бол энэ хавар нийслэлчүүд махны хомсдолд орно шүү гэдгийг санууллаа.

Тэрбээр “Хаврын махны нийлүүлэлт энэ жилийн хувьд зүүн гурван аймгаас явна. Тэгэхээр би эргээд л анхааруулах гээд байна л даа. Бусад аймгууд маань энэ жил зудтай, мал нь туранхай, нийлүүлэлт багатай. Тэгэхээр хаврын махны нийлүүлэлтийн хомсдол зүүн гурван аймгийн тээврийг зогсоох юм бол байхгүй болно. Дахин хэлье. Яаралтай pcr аппаратаа аваачиж, Сүхбаатар аймагт байршуул.Хаврынхаа махны нийлүүлэлтийн хангалтыг сайжруул. Тэгэхгүй бол хомсдол бий болно шүү. Энэ асуудлыг тодорхой тавьчихъя” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 6, 2021 20:56

Албадаж мах нийлүүлүүлж болно байнга урамшуул�##� авдаг хүмүүс ганц удаа яадгын эх оронч байж үзэх хэрэгтэй архидаж суухаар

Холбоотой мэдээ

Back to top button