ТОДРУУЛГА: С.Ганбаатар ХҮН-д элсэх, сонгуульд нэрээ дэвшүүлэх тухай яригдаагүй гэв
М.Тулгат тэргүүтэй АН-ын дотоод сонгуулийн санал хураалтын ирц 53.07 хувьтай болж өнгөрсөн. УИХ-ын гишүүн Д.Ганбат 637.29 оноо, УИХ-ын гишүүн Л.Гүндалай 1463.92 санал, Р.Амаржаргал 1826.3 оноо, Ц.Оюунгэрэл 1719.43 оноо авснаас С.Эрдэнэ 1953.5 оноо авч тэргүүлсэн. Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшихээр болсныг зарласан.
МАХН-аас итгэл, найдвар өвөртлөн АН-д элссэн С.Ганбаатар ялалт олоогүй учир сиймхий эрж, ХҮН-д элсэхээр хүсэлт гаргасан ч, одоогоор тодорхой хариу өгөөгүй гэх мэдээлэл цацагдаад буй. Бид энэ тухай тодруулахаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбогдоход түүний туслах нь "Хэвлэлээр цацагдсан мэдээлэл худал. Намд нь элсэх, намаас нь дэвших тухай юу ч яригдаагүй” хэмээх хариултыг өглөө.
О.ЭНЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pizdit
Л.гүндалай УИХ-н гишүүн биш шүү. Юу солиороод байгаа бичигч вэ? Ггүнбалай чинь хүний хөрөнгө хулгайлж луйварддаг үхээр шүү дээ.
Чамайг унтаж байх хооронд чинь очоод өргөдөл өгсөн байна.
Ганц дайчин ганцаардахгүй. Ганбаатарт амжилт ХҮСЬЕ!