УЛС ТӨР

Н.Энхбаяр: МАХН-ын зарим гишүүдэд албан тушаал өгч болно гэж МАН-тай тохирсон

МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрөгч долоо хоногт МАХН нь МАН-тай нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дундаасаа нэр дэвшүүлэхээр болсон билээ.

Тэрбээр “Хоёр нам нэгдэж буй үйл ажиллагааны хүрээнд дундаа уриалга гаргаж, үүндээ үндэслэн гэрээ байгуулж байгаа. Энэ хүрээнд юун түрүүнд шинэ үндсэн хуультай болох, хоёрт байгалийн баялгийг ард түмний өмч болгох гэсэн зорилго тавьж буй. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байсан. Гуравт, нийгмийн чиг баримжаатай бүгд найрамдах улсыг байгуулна гэж зорьсон. Швед, Канад, Франц зэрэг улсууд ямар улс байгуулах гэж байгаагаа Үндсэн хуульдаа бичсэн байдаг, тэд яг ингэж бичсэн байгаа.

Нэгэнт хоёр нам нэгдсэн тул манай нэр дэвшигч ялах ёстой. У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө бүх шатанд идэвхтэй ажиллана. Та бүхэн ч мөн хичээгээрэй, ард иргэд ээ” гэлээ.

Хоёр нам нэгдсэнээр МАН-ын Удирдах зөвлөлд МАХН-ын найман хүнийг оруулахаар тохирчээ. Харин тоо тохирсноос хүн тохироогүй гэж Н.Энхбаяр онцолж байв.

-Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол хэрхэх вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ялагдаагүй энэ тэмцэлд тууштай хандана. У.Хүрэлсүх бол хэлсэндээ байдаг давуу чанартай хүн. Үүнээс үл хамаарч тавьсан зорилтондоо хүрнэ. Гэхдээ манай ард түмэн хичээнэ гэдэгт итгэлтэй байна.

-Хоёр нам нэгдсэний хүрээнд МАХН-аас хэд хэдэн сайдын суудал авахаар тогтсон гэдэг мэдээлэл бий?

-Бидэнд маш олон чадвартай хүмүүс байгаа. Тэр хүмүүс шаардагдвал ажиллаж болно шүү дээ. Харин яг тэр албанд томилуулна гэж тохирсон зүйл байхгүй. Зарчмын хувьд манай намын хүмүүст албан тушаал өгч болно гэдэг дээр тохирсон. Би өөрөө ямар ч удирдах албан тушаал авахгүй. Бид зүгээр л зарчмууд дээр тохирсон болохоос ямар нэг албан тушаал эсвэл хүн дээр тохироогүй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

миний ээж аавын нам шиг байсан бол,бидний хүсэж хүлээн зөвшөөрч байсан нам шиг байсан бол хэлсэн хэлээгүй л дэмжих байлаа. одоо ч та нарыг толгой дээрээ тахиж бөөлжис ялгадасыг чинь үр хүүхдэдээ өгөхөө ч болих уу даа, хэрэв танай нэр дэвшигч чаддаг ганц арга болох хар машинаараа луйвардан ялна гэж бодож байгаа бол биднийг бослогод турхирсан асуудал шүү.та нарыг ялах л юм бол ард иргэд шууд л босно,одоо бол цагдаа цэрэг шууд л ард түмнийхээ талд орно эргэлзэх асуудалгүй шүү

Зочин
Зочин

Энхбаярыг үхэхийг хүүк мөн ч их хүлээсэн дээ. Сайд болгож л дуусахаас

Зочин
Зочин

Энхбаярыг үхэхийг хүүк мөн ч их хүлээсэн дээ. Сайд болгож л дуусахаас

asdf
asdf

tiim baihdaa ci mun

БАЯР.ТАЙ,
БАЯР.ТАЙ,

АРД ТҮМЭНД АН, МАН. МАХН ОДОО УЛИГ БОЛСООН, ЯАХ ЮМ БЭЭ ЭД НАРААР. ШИНЭЭР СОНГОЛТ ХИЙГДЭНЭ. ТА НАР ӨӨРСДИЙГӨӨ ТАНИЖ, АРД ТҮМНИЙ ХҮСЭЛ ЗОРИЛГОД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНД. ЭНГИЙН АМЬДРАЛДАА ДАСАЖ ДАД АА.

Иргэн
Иргэн

Энэ хунийг уг нь хундэлдэг байсан юм. Одоо биеэ унэлэгч болсонд харамсаж байна. НУБ д суухаар тохирч дээ.

Боломж
Боломж

Албан тушаал нь иргэдийн төлөө лиажиллах боломжийг..ЭНХБАЯР ХАЙЖ БАЙГАА ШҮҮ..

irgen
irgen

ingeed l alban tushaaliin naimaa yavd bgaa, namaa, biye hudalddag aa il tod helsen bna sh dee. nogoo shudarga gd bdg enhbayar guai ingej baihaar, yu heleh ve, heleh ch ug alga. zalhaj bna, ta naraas. bugd zailaad ugdug ch boloosoi.

найз
найз

Эргүү минь чиний өвөө эмээ аав ээж чамаас бусад нь энэ намын буянд эрүүл саруул эрдэм боловсролтой сайхан амьдарсан чи ганцаараа бослого гарга чамтай чамгүй төрийн сонгууль болдог журмаараа болно чамаар огт дутахгүй мал минь

Зочин
Зочин

Албан тушаалаар намаа зарна.

Иргэн
Иргэн

Тогоотой хоолноос минь халбагадах хүн нэмэгдээд байх юм. Хэрэггүй энэ олон новшноос хэзээ нэг салах юм бол доо.

Зочин
Зочин

Одоо хүүгээ гишүүн болгоно доо арай чдээ

Зочин
Зочин

Хүгсүг эр эмгүй Ам анусгүй хүчиндсээр байгаад үлдэх олигтой сүнсчгүй болно доо эд нар нь бас

zochin
zochin

100 жилийн түүхтэй нам нэгдсэн э Нь дээр аль эрт л нэгдэх байсан юм

Мөнхжаргал
Мөнхжаргал

Хамгийн зөв шийдвэр байна. Нэг л түүхтэй 1 л нам ш дээ

Зочин
Зочин

МАН, МАХН хоёр нэгдсэн нь үнэхээр түүхэн үйл явдал болсон. нэгпэж нийлсэн юм чинь улс орныхоо төлөө нэг сэтгэл зүрхээр хамтран ажиллана гэж итгэж байна бн

Дөлгөөн
Дөлгөөн

МАН-д хэдэн халтар цаазаар намаа худалдаж үзэл бодлоор нэгдсэн гишүүдээ зарж байгаа бол хохь нь гэхээс өөр юу хэлэхэв дээ

Анужин
Анужин

Энэ алхмыг Энхбаяр чадах байж тарааж чадсанаа эвлүүлж бас чадлаа

Наранцэцэг
Наранцэцэг

2 нам хүчээ нэгтгэх цаг болсон

zochin
zochin

Монголчууд нэгдэж нийлэх тусам хүчтэй хагарч бутрах тусам алднаа

Эрдэнэчимэг
Эрдэнэчимэг

Эвдрэх биш эвлэрэх цаг нь болжээ амжилт

зочин
зочин

МАН харьцангуй хурдан шинэчлэгдэж байна

зочин
зочин

Энхбаяр аль хэдийнэ л МАН тай нэгдэх бөйсын. Тэгсэн бол Женко Ерөнхийлөгч болж чадахгүй бсан даа

Zochin
Zochin

Энхбаяр дарга өөрөө намаа хагалсан. Одоо эвлүүлэх цаг болжээ

Тэмүүлэн
Тэмүүлэн

Одоо нэгдчүүл МАН+МАХН хамтдаа Ерөнхийлөгчид зөв хүнээ гаргаж дэвшүүлээрэй. Улам хүчирхэгжинэ дээ. Амжилт

Солонго
Солонго

Үсэрсэн цус тасарсан мах билээ МАНдах цаг айсуй

зочин
зочин

Энэ 2 нам угаасаа нэгдэх нь зөв шүү. Харин ч оройтож энэ асуудлыг ярьж байна

Энэрэл
Энэрэл

Эвлэрвэл бид үржүүлэхийн хүрд шүү Эвдэрвэл бид хуваагдахын хүрд шүү

Зочин
Зочин

Энэ 2 намын генсек АмарбаясгаланТулгат 2 ёстой мундаг залуус шүү. Туйлбартай, тактикийг нь үнэлдэг. Амжилт

Нандинэрдэнэ
Нандинэрдэнэ

АН тарж, МАН нэгдэв. УРА УРА

МАНД
МАНД

2 нам нэгдсэн нь дээрээ

Нандинэрдэнэ
Нандинэрдэнэ

МАН шинэчлэгдэж өөрчлөгдөж чаддаг нам. Энэ намд угсаа гарал нэгтэй МАХН нэгдсэнд баяртай байна

Лхагвасүрэн
Лхагвасүрэн

МАН-ын нэр дэвшигч 5 сарын 2нд бага хурлаасаа гарч ирнээ

ХАХА
ХАХА

МАН нэгдэх бодлого, АН тарах бодлого барьж байна

Зочин
Зочин

АН тарж, МАН+МАХН нэгдэх нь дээ. Болж бнаа. Дэмжжийнж

Донхлд
Донхлд

МАН Тар!

Irgen
Irgen

Hamgiin tom tohiro ni 28r toirogt nuhun songuulid Batshugir t ogno gej tohiroo bz

Баатар
Баатар

Хүрэлсүхийн нэр хүнд унасан таагүй байгаа. Тэгээд Н. Энхбаярын гишүүдийн саналыг нэмэх санаа агуулж байна. Та 2 нийлсэн ч нийлээгүй ч ард түмэн Ардын Нам .Хүрэлсүх ямар хүн бэ гэдгийг танисан байгаа шүү. Нэг хүн.нэг намын дарангуйлал бидэнд сайн зүйл авчирахгүй. Дээгүүрээ бялуу хувааж идэж уугаад хулгайлна.доогуураа ард түмэн ядуурна. Та нарыг сонгохгүй. Энхбаяр төрд орох гэж шунаж явна.

Холбоотой мэдээ

Back to top button