ДЭЛХИЙ

THE DIPLOMAT: Монгол Улс гадаад бодлогынхоо ачаар хангалттай вакцин хүртжээ

Монгол Улс ард иргэдээ “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулах аянаар дээгүүр жагсаж байна. Өнгөрсөн лхагва гарагийн (2021.05.05) байдлаар 181 улс коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн, тэдгээрийн нэг нь Монгол Улс юм. Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр хүн амын 42.2 хувийг вакцинжуулж, 1,398,592 тун вакцин тарьсан байна. Цар тахлын хүнд үед Монголын гадаад бодлого их тус болжээ. “КОВИД-19”-ийн цар тахал дэгдсэний дараа Монгол гайхалтайгаар халдварын тохиолдол бүртгэж аваагүй 10 сар болсон. Гэвч энэ хавар халдварын тоо нэмэгдэж одоогийн байдлаар Монгол 41 мянган тохиолдол бүртгэн авлаа. “E-Mongolia” сайтад мэдээлснээр нас баралтын тоо 134 хүрсэн байна. Халдвар ийнхүү нэмэгдсэн явдал болон гадаадаас иргэдээ авчирч байгаа нь Засгийн газрын авч буй арга хэмжээнд хүмүүс эргэлзэхэд хүргэж эхэлжээ.

Монголын Засгийн газрын авч буй арга хэмжээ нь хүн амаа вакцинжуулахын зэрэгцээ Япон, Өмнөд Солонгос болон АНУ-тай хамтран гадаадаас иргэдээ бага багаар авах.

Далайд гарцгүй Монгол стратегийн түншлэлээрээ дамжуулж хэд хэдэн улсаас вакцин хүлээн авсан. Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Монгол Улс 2,600,540 тун вакцин “COVAX” хөтөлбөрийн дагуу хүлээн авчээ. Дээрээс нь тус улсын засгийн газар Оросоос Спутник-V, Хятадаас Синофармын вакциныг худалдаж авсан. Монгол Улс хөрш орнууд болох БНХАУ, ОХУ-тай хийсэн стратегийн түншлэлийн үр дүнд вакциныг бусад хөгжиж буй улсуудтай харьцуулахад хурдан хүлээж авсан юм. Хоёрдугаар сарын 23-ны өдөр Хятад улсын хандивласан 300 мянган тун Синофармын вакцин Монголд буусан.Мөн тавдугаар сарын 2-нд Спутник-V вакцины 20 мянган тунг тус улс хүлээн авсан байна. Мөн хоёрдугаар сарын сүүлээр Энэтхэгийн Засгийн газраас хандивласан 15 мянган ширхэг “AstraZeneca” вакцины тун ирсэн юм.

ОХУ болон БНХАУ дэлхийн улс орнуудыг вакцинаар хангах тал дээр их идэвхтэй ажиллаж байгаа. “Economic Intelligence Unit” үүний талаар  “БНХАУ болон ОХУ ойрын саруудад хөгжиж буй улсууд руу сая сая коронавирусийн вакцин илгээх болсон. Энэхүү вакцины дипломат ажиллагаагаар Орос, Хятад хоёр барууны нөлөөлөл буурч байгаа хөгжиж буй орнуудтай хоёр талын харилцаагаа сайжруулж, дэлхийд эзлэх байр сууриа хүчирхэгжүүлэх гэсэн зорилготой” гэж мэдээлжээ.

Монгол Улс хөрш орнуудаасаа дэмжлэг хүлээн авч байхад “гурав дахь” хөрш зүгээр хараад суугаагүй юм. Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яам мэдэгдэхдээ АНУ-ын Олон улсын хөгжлийн сан Монголын засгийн газарт “КОВИД-19”-ийн халдвартай тэмцэхэд нь тусалж 450 мянган ам.долларын (1.3 тэрбум төгрөг) өгч байгаагаа зарласан. Ингэснээр АНУ-аас Монголд үзүүлж буй “КОВИД-19”-ийн үеийн тусламж 4 сая ам.доллар болжээ.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ажлыг хүлээн авснаас 100 дахь өдөр удахгүй тохионо. Тэрбээр 18-аас дээш насны бүх иргэдээ буюу хүн амын 62 хувийг долдугаар сар гэхэд вакцинжуулах зорилго тавьсан байгаа. Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Ч.Болортуяа хэлэхдээ “Монгол Улс хүн амаа бүрэн вакцинжуулахын тулд нэмж 4.2 сая тун шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар 2 сая тун авсан байгаа” хэмээжээ.

Цар тахал тухайн улсын гадаад бодлого хэр чухал, мөн стратегийн гадаад бодлого болон дипломат ёсоор юуг гүйцэтгэж болдгийг харууллаа. Монгол Улс удаан хугацааны турш баримталж ирсэн гадаад бодлогын ачаар вакцины дипломат ажиллагаанаас хангалттай ихийг хүртэж чаджээ.

Эх сурвалж: The Diplomat

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button