ДЭЛХИЙ
Реппер “ASAP Rocky” дуучин Рианнатай үерхэж байгаагаа мэдэгджээ

Реппер “ASAP Rocky” дуучин Рианнатай үерхэж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. ASAP Rocky буюу Раким Майерс “GQ”-д ярилцлага өгөхдөө Рианнаг насан туршийн минь хайр гэжээ. Рианна 2013 онд хийсэн “Diamond World Tour”-ийн үед Майерс түүнийг дэмжиж тусалсан үеэс эхлэн тэднийг үерхэж байгаа талаарх цуурхал тархсан байна.

Мөн 2013 онд Майерсын гаргасан “Fashion Killa” дууны бичлэгт Рианна тоглосон аж. Тэд үерхэж эхэлснээсээ хойш папарацийн дуранд өртөхгүй байхыг их хичээжээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Лос Анжелес хотод байрладаг “Delilah” ресторанаар үйлчлүүлсэн аж. Үүнээс өмнө тэд 2020 оны арван хоёрдугаар сарын сүүлээр Барбадост Зул сараа хамтдаа тэмдэглэжээ.
Эх сурвалж: BBC, Bazaar
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.