ЗЭЭЛСЭН ХАЛАМЖ: 199.5 тэрбумыг хүүхдийн 100 мянга болгож тараагаад, 261.3 тэрбум болгож төлнө

2021 оны тавдугаар сард нийтлэгдсэн контентыг сэргээн нийтэлж байна.
ЗЭЭЛ авч, ХАЛАМЖ тараана. Эрх баригчид Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг авч, 100 сая ам.долларыг ТӨСВИЙН ДЭМЖЛЭГТ, 70 сая ам.долларыг 2021 оны долдугаар сар хүртэл ХҮҮХДИЙН 100 МЯНГЫГ олгоход зарцуулна гэж зарлалаа.
- ХҮҮХДИЙН МӨНГӨ ТАРААХ НЭРЭЭР ИРЭЭДҮЙДЭЭ 91.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨР ҮЛДЭЭНЭ-
Өөрөөр хэлбэл хагас их наяд буюу 484.5 тэрбум төгрөгийн зээл авч, 199.5 тэрбумыг нь хүүхдийн мөнгө нэрээр тараачихна гэсэн үг. Энэ мөнгийг жилийн ХОЁР ХУВИЙН хүүтэйгээр 25 жилийн хугацаатайгаар зээлж байгаа.
Бяцхан бодлого бодъё л доо. Энэ хүүхдийн мөнгөний 100 мянга болгож тараах 70 сая ам.доллар буюу 199.5 тэрбумын 25 жилийн хүү нь 21.7 сая ам.доллар. Харин үлдсэн 100 сая ам.долларын 25 жилийн хүү 31 сая ам.доллар буюу нийт 131 сая ам.доллар. 170 сая ам.долларын 25 жилийн зээлийн хүүнд 52.7 сая ам.доллар төлөх нь.
-УРТ ХУГАЦААТАЙ АВСАН ЗЭЭЛЭЭ ҮР ӨГӨӨЖГҮЙ ТАРААЖ, ХҮҮ ТӨЛНӨ-
Ингэж урт хугацаатай зээл авна. Авсан зээлээ ямар ч үр өгөөжгүй тараачхаад хүү нугалж төлнө. Халамж нэрийдлээр ирээдүйдээ өр үйлдвэрлэж байгаагийн нэг хэлбэр бол дээрх жишээ. Гуравхан сарын хүүхдийн мөнгөнөөс болж та бидний үр хүүхдүүд 25 жил өр зээл төлнө. Энэ зөвхөн ганцхан зээлийн жишээ.
Монгол улс жил бүр төсөвт НЭГ ИХ НАЯД хол давсан дүнгээр гадны зээлийн хүү төлдөг. Хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгөө зээлийн хүүгийн төлбөртөө төлж байна гэсэн үг. 2021-2024 он хүртэл жил бүр хамгийн багадаа 500 сая ам.долларын өр, төлбөр барагдуулах хуваарьтай.
-СОНГУУЛИЙН ЖИЛҮҮДЭД ХАЛАМЖ ТАРААХ НЬ ИЛҮҮ НЭМЭГДЖЭЭ-
Тэгвэл бид улс даяар жилд хичнээн хүн халамж хүртдэг. Түүнд нь хичнээн төгрөг зарцуулагддаг вэ.
Монгол Улс гурван сая хүн амтай. Тэдний гуравны нэг орчим нь буюу 800 мянган иргэн төрөөс халамж хүртэж амьдардаг гэсэн дүн мэдээ байна. Энэ бараг таван хүн тутмын нэг нь гэсэн үг. Хүн амын нийт тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт. Нийгмийн халамжийн сангаас доорх 12 нэр төрлийн багц халамж олгодог. Энэ нь 72 нэр төрөл болж задардаг. Ингэхээр нэг өрх дунджаар 3-4 төрлийн халамж авдаг гэсэн тооцоо бий.


Хүснэгтүүдээс харахад халамжийн төсөв, халамж хүртэгчийн тоо жилээс жилд нэмэгдсээр таван жилийн дотор даруй хоёр дахин нэмэгджээ. Цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Монгол Улс хүн амынхаа ихэнхид нь халамж олгодог баян улс биш. Эрх баригчид иргэдээ, улс орноо бодсондоо зээл аван байж, ингэж их халамж тараадаг гэж бодож байна уу. Тэгвэл та эндүүрч. Халамжийн цаана, амин хувийн ашиг сонирхол, НЭГ СОНГУУЛИЙН НҮҮДЭЛ оршиж байдаг. Түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд популист амлалт өгч, тэрхүү амлалтын болхи биелэл нь “Хавтгайрсан халамжийн бодлого” болно. Хөдөлмөр эрхлэгч, сайн дураар шимтгэл төлөгчдийн мөнгө халамжийн санд ороод буцаад л тэтгэвэр, тэтгэмж, халамж хэлбэрээр урсаад л гардаг. Угтаа хамгийн сайн халамж бол ажлын байр, үйлдвэржилт, ААН-үүдээ бизнесийн зээлээр дэмжилт юм. Тиймээс халамжийн бодлогоо эргэн нэг харж, халамжийн хөтөлбөр бүрийн нөлөөллийн үнэлгээг хийж, нийгмийн халамжийг шинэчлэх шаардлагатай байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэзээ нэг сүйрэх бол ???
ard tumnee bodson ni zov uurhainuud maani ajillaad ehelvel dor ni tolchih baih hamgiin gol ni ajliin bair
bii bolgoh ni chuhal halamj bish ajliin bair aav eej ni hangalttai tsalintai ajiltai baival huuhdiin mongo ch hereggui
ingej heden jileer ni or tawin barin gants hoyr sariin hvvhdiin mongo gj ogj bhiin orond bolichihwol deer ym bishv. vr hoichdoo or l vldeej bnda.
Хамгий энгий жишээ гэвэл Эх эцэг нь танагтай үедээ 40 хүрээгүй бие засаж өрх тэрээ тохинуулаагүй хүүхдээрээ сангийн уутаа бриулдаггүй л биздээ.