ТОЙМ: Хувьсгалт нам амь ТАВЬЖ, Н.Алтанхуяг НАМНАГДАЖ, У.Хүрэлсүхийн “пи-ар” нулимс ДУСЛУУЛАВ

Өнгөрч буй долоо хоногт улстөрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

-У.ХҮРЭЛСҮХИЙН НУЛИМС “ДУСЛУУЛСАН” АМЬДРАЛЫН ХӨРӨГ БУЮУ ХУГАЦААНААСАА ӨМНӨХ СУРТАЛЧИЛГАА-
Экс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амьдралын хөрөг өнгөрч буй долоо хоногт цахим орчинд хамгийн их сэтгэгдэл, хандалт дагуулсан үйл явдлуудын нэг байв. Уг нь сурталчилгааны хугацаа ирэх долоо хоногийн даваа гараг буюу тавдугаар сарын 24-нөөс албан ёсоор эхэлнэ.
Гэвч телевизээр “амьдралын хөрөг” халхавчин дор пи-ар сурталчилгаагаа цацуулав. Улсаар нэг шуугин үзэж, нулимс дуслуулах шахуу юм болов. Ерөнхийдөө нутаг ус, ээж ааваа ярьж, уяраах өрөвдүүлэх үзэгдэлтэй жүжиг.

-АРВАН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ МАХН Н.ЭНХБАЯРЫН ГАРТ “АМЬ ТАВИВ”-
МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэн нийлэх тухай бичиг баримтаа Улсын дээд шүүхэд хүргүүлж байгаагаа зарлав. Мөнгөгүй, намын үүрүүдийн хэдэн идэвхтэн гишүүдтэйгээс өөр гавиад байх зүйлгүй МАХН-ын дарга Н.Энхбаяр эцсийн нүүдлээ ийн хийж, МАН-д бүрмөсөн дагаар орж байна. Түүний эцсийн хүсэл эрх мэдэл, албан тушаал.
МАН-ын томчуултай төө зузаан цаасанд багтсан агуулга өндөртэй эвсэх гэрээ байгуулсан. Улмаар МАН-ын удирдлагуудын түвшинд тохирч, Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт МАХН-ынхан суухаар болоод байгаа. МАН-тай нэгдсэн өгөөжийг мэдээж Н.Энхбаярын тойрон хүрээлдэг цөөн хүмүүс л хүртэх. Ийнхүү АЛБАН ТУШААЛЫН төлөө алга урвуулахын хооронд бүхэл бүтэн НАМЫГ яаж үгүй хийж болдогийг бид өнгөрөгч долоо хоногт харав.
-С.ОЮУН-ЭРДЭНЭ, С.ОДОНТУЯА НАРЫН ХООРОНД “ШИНЭ ДАЙН” ЭХЛЭВ-
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдэв. Тэдний хоорондох “шинэ дайн”-ыг өмнөх долоо хоногт Л.Оюун-Эрдэнэ сайд эхлүүлсэн.
Тодруулбал, “Засгийн газрын 100 хоног” үйл ажиллагааны хүрээнд сэтгүүлчдийн асуултад хариулж байх үеэрээ УИХ-ын гишүүн С.Одонтуяг нөхрийн хамт вакцины татан авалтад саад учруулсан гэж ярьсан юм.

-МАН Н.АЛТАНХУЯГИЙГ НАМНАЖ, Х.БАТТУЛГЫН ГАР ХӨЛИЙГ “ТАСДАВ”
Шүүхээс М.Тулгат, С.Эрдэнэ нарын Ардчилсан намын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзэж, Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын ашиглаж буй тамгыг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн. Мөн “Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэ” гэх Н.Алтанхуягийн гомдлыг УДШ хэрэгсэхгүй болгов. Тодруулбал, СЕХ нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт, түүнд холбогдох баримтуудыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр нь илт хууль бус хэмээн тэрбээр шүүхэд хандаад байсан юм.
Эл үйл явдлууд ерөнхийдөө хоёр толгойтой байсан АН-ын нэг толгойг тасалсан. Нөгөө талд С.Эрдэнээр дамжуулан МАН Х.Баттулгын “гар хөлийг тасдсан”. Х.Баттулга, МАН, С.Эрдэнэ нарын гурвалсан дайнд АРДЧИЛАЛ БУЛШЛАГДСАН нь олон нийтэд хамгийн эмгэнэлтэй байсан юм.

-ГЭМГҮЙ “ГЭМТНҮҮД” СУЛЛАГДАВ-
УДШ-ийн хяналтын шатны хурал болж С.Баярцогтын 4 жил 8 сар хоригдох ялыг хэвээр үлдээж, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарт холбогдох хэрэг 2015 онд гарсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн сулласан. Оюутолгой ордоос олсон ашгаар тэжээлгэж байж гэрээг нь хийсэн хүмүүсийг хорьсон эмгэнэлт-инээдмийн жүжиг угтаа эдгээр гурван залуугаас эхэлдэг.
Оюутолгойн төсөл Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан том хөрөнгө оруулалт. Монголын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалт нь аль хэдийн 10 тэрбум ам.доллар давсан өгөөжтэй. Сая иргэн бүрт тараасан 300 мянган төгрөг хүртэл Оюутолгойн татварын үр шим. Ийм атал Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний ажлаа хэсэгт байж, даалгавар гүйцэтгэж ажлаа хийсэн нөхөд ялыг үүрч, ямбыг нийтээрээ эдэлсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100 жилийн түүхтэй хувьсг�##�т нам Хүрэлсүхийн гарт амь тавилаа
МАХН-хан цагаан тугаа өргөн МАН-д бууж өгөө наадам өнгөртөл байрандаа хэсэг суулгах юм байна, �######�уул орох оронгүй байж юүн шинэ үндсэн хууль батлах, гадаадын капит�##�ыг хөөн �######�уулах, АН-н гишүүдийг бүртгэийн жагса�##�таар нь баривчилж шоронд толгой дара�##�ан хийх, бшх шатанд төрийн �##�баны 30 хувьд нь МАХН-н гишүүдийг томилуулах \ МАН-н гишүүдийг чөлөөлж оронд нь тавих гэсэн үг\ зүүднээсээ сэрээчээ Энхбаяраа
hutsaa g###guu AN-harin Battulgiin gart amia taviatahlaa
МАХН БУУЖ ӨГСӨН АСУУДАЛ БАЙХГҮЙ.УГААСАА НЭГ НАМ БАЙСАН.ОДОО ЭРГЭН НЭГДЭЖ БАЙНА.ЭНЭ НЬ УЛС ОРОНД ТАЛЦАЛ ТЭМЦЭЛИЙН ТООГ ХУМЬЖ ЗӨВ ГОЛЬДРОЛДОО ОРОХЫН ЭХЛЭЛ.ҮҮН ШИГ ӨРӨӨ ТАСАЛГАА Ч ҮГҮЙ ХООСОН ТАМГА ЦҮНХЛЭЭД ЯВДАГ ОЛЗ ХАЙСАН НАМ НЭРТЭНГҮҮД НЭГДВЭЛ НЭГДЭЭД ЭСВЭЛ ТАТАН БУУГДАХ ХЭРЭГТЭЙ.
Хаха, 100 жилийн түүхтэй Ху нам, өөрийн хүү 10 настай МАН даа �##�уулах нь энэ үү.
МАН дотор МАХН нэртээ хүчтэй фракц бий болж, МАН -
Н.Энхбаяр. зөв. нүүдэл. хийхээ. мэднэ.
Хүмүүс. үг. хөөж. явдаг. болсон. цаг. юм
Утга. ерөөсөө. мэдэхгүй. болж.
Өөрийн. үзэл. бодлогоо. илэрхийлээд
түүнийгээ. хүлээн. зөвшөөрүүлж. намаа
татан. буулгаж. байна. гэдэг монголын
ардчил�##�. оруулсан. бас. нэг. гайхамшиг.
Амл�##�т. авна. гэдэг. бас. гайхамшиг
У.Хүрэлсүх. Эв. нэгдэл. эрхэмлэдэг
ерөнхийлөгч. байна. гээд. үгийг. хүлээн
авсан. байгааг. сайн. сонс.