УЛС ТӨР

Ардчилсан нам: “Ах нар”-гүй гуравдагч тал ялах уу, ялагдах уу

Ерөнхийлөгчийн сонгуулийн халуурал буцалсан энэ өдрүүдэд өнгөн дээрээ С.Эрдэнэ, Ц.Туваан гэх нэртэй ч, начир дээрээ Ц.Элбэгдорж, Х.Баттулгын гэх зодооноор цуу татуулсан Ардчилсан нам дотор юу болж байгаа нь эрхгүй сонирхол татна. Гэвч эдгээр “ах нар”-ын алины ч биш, бие даасан гуравдагч тал ялж чадах эсэхээс тус намын ирээдүй хэрхэн үргэлжлэх нь хамаарна.

С.ЭРДЭНЭ ИДЭВХЖИХГҮЙ

У.Хүрэлсүх У.Хүрэлсүхтэйгээ л өрсөлдөж байгаа мэт уур амьсгалаар  өрнөж буй энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль АН-ынхны хувьд хамгийн гачлантай. Эн тэнцүү үзэлцээд ихэнхдээ ялсан түүхтэй тэд энэ сонгуулийг хэрхэхээ мэдэхгүй байсаар дуусгах бололтой. АН-ын өмнөөс мандат өвөртөлсөн С.Эрдэнэ орон нутгуудаар явж буй нэртэй боловч “Ардчилал ялсан аймгуудыг орхино” гэх тайлбараар лав 10 орчимд аймагт очих төлөвлөгөөгүй байгаа гэгдэж байна. Х.Баттулгын эсрэг гэх малгайн дор хүсэл шунал, хүлээлт ялагдлаа нуугаад  намдуухан, ядруухан өрсөлдөөд дуусах дүр зурагтай. Хотод ч энд тэнд эрээвэр хураавар самбар тавьснаас өөрөөр сонин ч үгүй, дэмжигч ч үгүй аргалсаар тэр сонгуулийг дуусгах төлөвтэй.

Х.БАТТУЛГА ЭРГЭН ИРЭХДЭЭ БЭЛДСЭЭР

Өнгөрсөн аравдугаар сард өдөр өнжилгүй аймгууд хэсэж, алдарт эхийн одон тарааж явсан лугаа адил үйл явдлууд өдгөө Төрийн ордонд үргэлжилж буй. Энэ бол долоо дахь Ерөнхийлөгч шан хүртээх сүүлчийн цуваандаа шагнал гардуулж буй өдөр хоногууд. Түүнээс хэдхэн хоногийн өмнө тэр бас АН ялсан гэх аймгийн засаг дарга нарыг дуудаж “Амь халуун” яриагаа дэлгэсэн гэгдсэн.

Түүний хувьд ихдээ л сар илүү хугацааны дараа гудамжнаас, энгийн иргэний хувиар дараагийн улс төрөө эхлүүлнэ. Титэм үгс бичиж, эсвэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн дуусаагүй дугааруудаа үргэлжлүүлж биш намдаа нөлөөгөө тогтоон, буцан “Авирах” их хүсэл түүний дотор нуугдаж буй нь лавтай.

О.ЦОГТГЭРЭЛ САНААЧИЛГЫГ ГАРТАА АВАХААР ОРОЛДСООР

О.Цогтгэрэлийг “Женко”-гийн дэмжлэгтэй гэж хүмүүс ойлгодог. Харин намынхан нь О.Цогтгэрэл, Х.Баттулга нарын харилцаа таатай биш гэдгийг сэм ярилцдаг ч гэх. АН-ын даргын сунгааны үеэр Х.Баттулга нь Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин нарыг илт дэмжиж байсан гэх бөгөөд намын даргын сонгуулиас хойш О.Цогтгэрэл “Женко”-той очиж уулзаагүй, утсаар ч яриагүй гэгдсэн. Удалгүй АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаас Ерөнхийлөгчийн хүн гэгддэг П.Нүрзэдийг 01 тоот тушаалаараа чөлөөлсөн нь ч анхаарал татсан. Мөн Ерөнхийлөгч АН-ын аймгийн дарга, засаг дарга нарыг дуудаж уулзахад нь ч О.Цогтгэрэл байгаагүй гэх.

Тэгэхээр О.Цогтгэрэлийн хувьд нам талдаа Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, З.Нарантуяа тэргүүтэй хэсэг нөхөдтэй нийлэн “Ах нар”-аасаа намаа салгаж авах гуравдагч хэсгийг бүрдүүлж байх магадлалыг үгүйсгэж боломгүй. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, тэр дундаа 1970-аад оны залуу гишүүдийн зарим хандлага “Ах нар”-гүй АН-ын төлөө байгаагаа мэтээр ойлгогдсон. Тэд нэгдэж ерөнхийлөгчийн сонгуульд Х.Тэмүүжинг дэвшүүлэхээр сунгаанд оролцуулсан ч, Ерөнхийлөгчийн шахаасаар Дотоод сонгуулийн хороо нь Н.Алтанхуяг, С.Ганбаатар тэргүүтнийг бүртгэн өрсөлдүүлж, “Өрвөлзөх” хэрэггүй гэдгийг нь сануулсан.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Би л биш бол хэн ч биш гэх сэтгэлгээгээр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг оролцсон нэр зүүлгэхээр С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг нөхөд тэнд бүдчиж яваа. Ерөнхийлөгчийн сонгуулийг хяналтаасаа бүрэн алдсан Х.Баттулга аль хэдийн дараагийн нүүдэл рүүгээ шилжжээ. Чингэхдээ намын даргаар М.Тулгатыг ч, О.Цогтгэрэлийг ч бүртгүүлэхгүй гэж ийш тийш утас цохиж суугаа гэх. Эвгүй байрлалд очиж зогссон, эргэх газаргүй болсон М.Тулгат С.Эрдэнийг царайчлан чимээгүй л суусаар байна. АН-ыг залуусын мэдэлд нь авчирч, Ц.Элбэгдоржгүй, Х.Баттулгагүй, С.Эрдэнэгүй, Х.Алтанхуяггүйгээр урагш ахиулах гарцыг хайж О.Цогтгэрэл тэргүүтэй гуравдагч тал оролдож буй дүр зураг үүнээс уншигдаж болох юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
munkh erdene
munkh erdene
5 сар 28, 2021 10:23

угаасаа ойлгомжтой л байна шүү дээ MR ЭРДЭНЭ ах намаа МАН-д зарсан тийм болхоор хамгийн сул өрсөлдөгчөө сонгсон өсөлдөгчгүй тулаан хүссэн Тулгат бол ойлгомжтой мөн адил нам зар�##�цах үйл явд�##�д гар бие оролцсон л байж таарна.

ү
ү
5 сар 28, 2021 10:24

ахб

одко
одко
5 сар 28, 2021 10:25

ийм сонгууль хийж байх ч гэж дээ. инээдтэй эрдэнэ нүүрээ хийх ч газаргүй, очих газраа товлож тойрч явах гэж ккк

Зочин
Зочин
5 сар 28, 2021 10:35

АН ГЭЖ НЭГ ИЙМЭРХҮҮ

Zochin
Zochin
5 сар 29, 2021 15:43

Mongoliin ard tumen munguur bish oyun uhaanaaraa songoltoo hiih heregtei battulga gedeg horchin bol mongoliin uls turd baij bolomjgui hun gedgee batalsan nuhur shuudee AN amid uldeh gantshan arga bol shine sorgog manan mafi oligarhuudad barigdaagui zaluus ni l namaa idirdaj tsaash ni avch yvah uur garts uguiee ene nam uneheer shinchlegdej ideech uugaach hudal hulgaigaasaa elbegdorj battulga saihanbileg bayrtsogt altanhuyg batuul ed naraas sallaa l bol bi margaash ni AN haa egneend butsaj orhod belen bna MAN g haraldaa oyunlag shunalgui saihan zaluus udirdaal mangasd aldsan bus#aa negtgen niiluuleel avlaa ard tumen bol mash ih demjij baigaa ni buur ilt bna shuudee AN bidnii temtsel bol hudlaa bus#aas buruugaa haih hun hatgaj unen hudal ulsgulun zarlah gadaadiin ynz buriin ulsad eldev bichig tsaas yvuulj eh orniihoo neriig buzarlah bish namaas tursun hudalch hulgaich alban tushaal erh medliin dontoi partizan haraatsai naraasaa salj jinhen ardchilal eh ornoo gesen lideruudee gargaj ireh ulmaar 2028 onii sonduulid huchtei surug huchin boloh erduu l ene shuudee bus#aar bol biton odontuya pirevdorj batsuuri tuvaan altanhuyg ganbaataruud bol bish shuu ed bol mungu hurungunii l hulgaichuud

Холбоотой мэдээ

Back to top button