Нийгмийн

Ж.Гүррагчаа ОХУ-ын Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны Монгол хүн боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр Монголын сансрын нисэгч, “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнахыг зарлиг болгосон. Тус одонг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өчигдөр /2021.06.01/ Москва хотноо гардуулан өгчээ. Ингээд тэрбээр ОХУ-ын төрийн шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны Монгол иргэн боллоо.

May be an image of jewelry

Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монголын анхны хүн, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн бөгөөд түүний эл гавьяаг үнэлэн энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” одонгоор шагнасан юм.

М.МАРГАД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button