ДЭЛХИЙ

Ирэх долоо хоногт хатан хаан II Элизабет Жо Байдентэй уулзана

Их Британийн хатан хаан II Элизабет ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон тэргүүн хатагтай Жилл Байден нартай уулзах болсныг Букингемийн ордон мэдэгджээ. Тус уулзалт зургаадугаар сарын 13-ны ням гарагт Виндсор цамхагт болох аж.

Байден ирэх долоо хоногийн баасан гарагт (2021.06.11) Их Долоо орны удирдагч нарын уулзалтаар Их Британи улсад очих юм. Үүний дараа тэрбээр хатан хаан II Элизабеттай уулзах аж. Ингэснээр Жо Байден II Элизабетын уулзсан 12 дахь АНУ-ын Ерөнхийлөгч болно.

Гүнж Элизабет, Ерөнхийлөгч Труман нар

II Элизабет хамгийн анх уулзалт хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч Хэрри С Труман байжээ. Харин хамгийн сүүлд тэрбээр Дональд Трамптай 2019 онд уулзаж байсан аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button