ДЭЛХИЙ

Хасбулла, Абдурозика хоёр гурван өдрийн дараа тулалдана

Өнгөрсөн сард цахим медиагаар Хасбулла, Абдурозика нарын тулаан олны анхаарлыг татсан билээ. Тэгвэл Хасбулла Магомедов гурван өдрийн дараа Абдурозикатай тулалдах болсон байна. Мөн тус тулааныг зохион байгуулсан Ахсаб Тамаев тулаан гурваас дөрвөн өдрийн дараа болно гэдгийг баталжээ.

Хасбулла Магомедов нь Дагестан гаралтай блоггер, ховор төрлийн генетикийн өвчинтэй нэгэн. 18 настай Магомедов нь Дагестанд хүмүүсийн сайн мэдэх од. Тэрбээр алдарт тулаанч Хабиб Нурмагомедов зэрэг UFC-ийн тамирчидтай авахуулсан зургаа инстаграм хуудсандаа нийтэлдэг. Түүний өрсөлдөгчөөр Тажикстан гаралтай Абдурозика билээ. 17 настай Абдурозика улсдаа хөгжмийн авьяасаараа алдартай аж.

Тус тулаан зарим хүнээс шүүмжлэл дагуулсан билээ. Тухайлбал Оросын одой тамирчдын холбооны дарга Улиана Подпальная хэлэхдээ “Үнэндээ энэ бол тулаан биш. Тэдэнд маш их хэмжээний мөнгө төлөөд хүмүүсийг зугаацуулах зорилготой шоу. Энэ тулаанд ямар нэгэн нухацтай зүйл байхгүй, энэ бол спорт биш. Миний бодлоор энэхүү тулаан нь ёс суртахууны хувьд зохисгүй зүйл” хэмээжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button