С.Амарсайхан: “Ковид”-ын хуулийг сунгахгүй бол иргэдийнхээ амь насыг аврахгүй гэдгээс өөрцгүй

УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газар үндсэн хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу иргэдийнхээ амийг авран хамгаалахаар ажиллаж байна. Хүний эрхийг зөрчиж байгаа мэт зүйл огт ярьж болохгүй. Цар тахлыг хэзээ хэвийн нөхцөлд оруулах нь тодорхойгүй байна. Хэрэв энэ хуулийг сунгахгүй бол иргэдийнхээ амь насыг аврахгүй гэж байгаагаас өөрцгүй.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: “Ковид”ын хуультай учраас хүний амь авраад байгаа. “Ковид”-ын хуульгүй бол Монгол Улсын Засгийн газар хүний амь аврахгүй гэсэн үг биш шүү дээ. Манай улс чинь гамшгийн тухай хуультай шүү дээ. Цар тахлын хууль гаргасан улс орон дэлхийд олон биш. Цөөхөн улс онцгой нөхцөлд л хэрэглэсэн байх. Энэ хууль байхгүй болчихвол би хүний амь аврахгүй гэж УИХ-ын индэр дээрээс хэлж болохгүй шүү дээ. Энэ чинь хугацаатай хууль.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Засгийн газар, Л.Оюун-Эрдэнэ корона вируст ялагдчихлаа. Түүхэнд эрүүл мэндийн даатгалыг цөлмөсөн хар мөртэй сайд болчихлоо. Эрүүл мэндийн даатгалын татварын хэлтэс гэж байгуулаарай. Даатгуулагчдын мөнгийг үеийн үед хулгай хийж ирлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.