ТОЙМ: У.Хүрэлсүх хүссэнээ авч, Л.Оюун-Эрдэнэ бүх ачааг үүрч, “Үүрэг гүйцэтгэгч” нэртэй л үлдлээ

Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл явдлыг угтсан нэг долоо хоног өнгөрөв. Энэ бол болох нь нэгэнт тодорхой байсан төрт ёсны нэгэн үйл ажиллагаа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга биш, даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь гэнэтийн гэж болохоор байв. Ерөнхий сайддаа ямар ч асуудалгүй намын даргаа өгчихдөг соёлтой л улс сан билээ, тэд.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ХУУРСАН НЬ
Өмнө нь МАН-ын Их хурлаа хуралдуулж, даргаараа Л.Оюун-Эрдэнийг шууд тавина гэдэг яриа өөр, зуур сонсогдож байсан. Гэхдээ яг итгэе гэхэд хий, хуйтай байгаад байлаа. Учир нь сүүлийн үед барагтай үзэгдэхээ байж, нэг л дотогшоо чимээлж, дуугаа хураасан гэлтэй түүнийг МАН-ынхан тэгж дээш өргөх эсэх нь эргэлзээтэй байсан.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Л.Оюун-Эрдэнэ жижүүрээс намын дарга болтлоо дэвшлээ. Зоримог ажиллаж магадгүй” гэсэн хуурай үг унагав, Бага хуралд орохынхоо өмнө. Түүнийг үнэндээ МАН доторх хууччуул ийм нүдээр л харж буй .
Сэтгүүлчийн хувьд Ерөнхий сайдын албыг авсан цагаасаа хойш буруу, зөв ч нэлээд зоримог дуугарч, идэвхийлэн ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг гэнэт таг болоход нь гайхаж байв. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг чөлөөл, Н.Багабандийг Оюу толгойн ТУЗ-өөс гарга гэж хүртэл хэлж байлаа, тэр. У.Хүрэлсүх МАН-ын даргаас буух цаг дөхөх тусам намын даргын төлөөх өрсөлдөөн хурцдаж, зарим талаар Л.Оюун-Эрдэнэ рүү сөргөөр чиглэсэн гэж үүнээс уншиж болмоор. Нөгөө талд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ч ихээхэн хүндэрсэн билээ.
МАРТАХГҮЙ: ХАЯЖ ЯВЧИХААД ӨӨРИЙН УЛС ТӨРӨӨ Л БОДСОН У.ХҮРЭЛСҮХ
Яг бодит үйл явдлын хэлхээсээрээ бол халдварын нөхцөл яг эвгүйдэхийн даваан дээр У.Хүрэлсүх Засгийн газрыг хаяж яваад, Л.Оюун-Эрдэнэд өгчихсөн. Хамаг бодит эрсдэлүүдийг үүрүүлж өгчихөөд, өөрийнхөө улс төрийг л бодсон. Одоо халдвар ч замаа алдаж, араас нь эдийн засгийн хүндрэлүүд хүлээж байна. Гэтэл юу юуны туханд хүрэлгүй хөл хорьж, хил хааж, энэ бүхний эхлэлийг тавьсан У.Хүрэлсүх өөрөө асар их маргаан дагуулж, Ерөнхийлөгчийн суудалд заларлаа.
У.Хүрэлсүхийг жирэмсэн эмэгтэйгээр шалтаглаж, Засгийн газрыг бүхэл бүтэн танхимаар нь огцруулж, Ерөнхийлөгчийг “Энэ хүн бол эв нэгдлийг хагалан бутаргагч, харамсалтай” хэмээн цоллож, улс төрд хуваагдмал уур амьсгал үүсгэснийг. “Ерөнхийлөгчид нэр дэвшигч сүүлийн таван жил эх орондоо амьдарсан байх ёстой” гэсэн хуулийн заалтыг үндэслэлгүй түдгэлзүүлж байгаад нэр дэвшсэнийг. Олон нюансыг ард түмэн хийгээд аналистууд мартаагүй.
Нэг талдаа У.Хүрэлсүхийн бүлэглэлүүдийн дундуур туучиж, байгалийн баялгийг олигархиудаас авч, ард түмэндээ өгнө гэсэн гол концепц барин ажиллаж байгаа зэрэг нь улс төрчийн хувьд үнэлүүштэй байдаг. Гэхдээ яг чухал үед хамаг юмаа хаяад зугтчихдаг хүн гэдгийг нь бүгд л бичсэн. Нэг тийм гэнэн, салхин дэвүүр шиг гэмээр зан үнэртдэг ч гэж харж болмоор. Гэхдээ л Ерөнхийлөгчийн алба тань тийм ч хямд үнээр ирээгүй шүү гэдгийг эрх биш сануулмаар.
ЭЕРЭГ АГУУЛГА Ч БИЙ, ГЭХДЭЭ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ НЬ ҮАБЗ
Мөн олон нийт, тэр дундаа залуу үеийн уур амьсгал асар “Анти” байгааг тэрбээр мэдэрч л суугаа болов уу. Сайндаа ч биш, залуус цагийн салхийг зөнгөөрөө ажиж, “Болохоо байлаа, У.Хүрэлсүх гэдэг хүн нэг л биш ээ” гэсэн агуулгаар ханддаг болоод бас цөөнгүй хугацааг өнгөрүүлж байна. Нэг тийм хүнлэг, тэгээд дээрээс нь хэм хэмжээгээ сайтар мэдэрч ажиллахгүй л бол нийгмийн хүлээлт тийм ч гэгээтэй биш байгаа билээ.
ҮАБЗ-ийн гурван гишүүний нэгдмэл ажиллагааг бэлгэдсэн гэлтэй, гурван морьтны дүрслэл бүхий малгай өмсөж, тэр тангараг өргөсөн. “Тэнгэрээс харж буй ээж, аавдаа” гэж хэлэхдээ хоолой нь зангирсан. Мөн гадаад харизмын хувьд тийм ч асан бадарсан биш, хариуцлагад дарагдсан, юм бодсон гэлтэй харагдсан. Шууд л ҮАБЗ-ийг хуралдууллаа. Энэ зэрэг нь түүнд итгэж болмоор элемэнтүүд.
Нэгэнт Ерөнхийлөгчийн бүрэн эрх асар хязгаарлагдмал тул тэр ҮАБЗ-өөр дамжуулж л санаснаа хийх боломжтой. Ер нь бол удахгүй ҮАБЗ хэлэлцэх, хэлэлцэхгүй жижиг сажиг, Засгийн газрын, барагтай яам, агентлагийн түвшний асуудлуудыг оруулж ирдэг болох нигууртай. Үүнийх нь эхлэл болж, Хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлж олгох эсэхийг ҮАБЗ-өөр хэлэлцчихээд буй нь харамсалтай ч юм шиг.
ҮАБЗ дотор Л.Оюун-Эрдэнэ яг бодит ачааг үүрч яваан хувьд У.Хүрэлсүх элдэв тулгалт хийвэл сөрж чадах эсэх нь эргэлзээтэй.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Уг нь МАН-ын зөвхөн Бага хурлаа хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгч томилж буй нь Н.Энхбаяртай хийсэн тохироогоо хойшлуулж, аль болох мурих гэсэн оролдлого гэлтэй харагдаж байсан. Гэвч өнөөдөр үргэлжлэх Бага хурлаар энэ хэлцлийг ярина. Н.Энхбаярын бүтцүүд МАН-ын шат шатны байгууллагад байраа эзлэх нь тодорхой болчихлоо. Н.Энхбаяр гэдэг нэг эвгүй фракц ингээд МАН дотор амьдарч эхэлж буй.
Ийм үед Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг тэргүүлж, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч нэр зүүж үлдлээ. Энэ бол урт хугацаандаа яаж ч магадгүй, тогтворгүй нөхцөл байдал гэсэн зүг. Уг нь түүний залуу үед хийе гэсэн ажил их байна. Нийгмийн амьдрал, эдийн засгийн нөхцөл байдал ч асар хүнд. Ах нарын эрх мэдлийн өрсөлдөөн дунд ажил хийхээр хоцорч буй Л.Оюун-Эрдэнэ чадах уу, эс чадах уу, түүнд боломж олгох уу, эс олгох уу гэдгийг харах үлдэх шиг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямдорж өөрийнхөө хүнийг тавьж чадсангүй дээ, цаанаа илүү ашигтай тохироо хийж л дээ
taxal uxaanwui shiidberes bolj olno xuni ami ersduulj olon zun xun obchluulj xoxirooson monqloin xamqiin muu eronxii said b na da
bolooshd ene. Said boloo. Namiin darga bollo. Uur yu huseev. Uur hen eniig tgj harj uzehin. Davrahgui sho
bolooshd ene. Said bolloo. Namiin darga bollo. Uur yu huseev. Uur hen eniig tgj harj uzehin. Davrahgui sho
ХАМГИЙН ГОЁ НЬ ЭНЭ НОХОЙНУУД ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ Л ДОО
Улс орны ажилд саад болсон Нямдорж мэтийн хөгшин нөхдүүд одоо з�##�уу улс төрчдөө дэмжээд ажлаад өгдөггүй юм байхдаа нэг л муу муухай арга хэрэглэж гадны гар хөл болсон дотоодын урвагч царай гаргаад харагдаад байх юм! Хүрэлсүх гэдэг нөхрийг ард түмэн маш сайн ажиглаж байх хэрэгтэй! Бидэнд эх орон газар нутаг минь хэрэгтэй энэ НАМ энэ нөхдүүдийг л итгэл тээн харж байхаас даа!
Tsag yedee taaruulaad arga khemjee avakh n' bitgii khel 100 khonogtoo ch oligtoi um khiigeegyi. Gaduur ene teryygeer khii demii teneseer bgaad l unguruusun. Uchnuun khyn khaldvar avch, olon khyn nas barj baikhad yamarch arga khemjee avakhgyi bna. Khamgiin muu Erunkhii said.
Ах нар ажлыг нь тайван хийлгээсэй!
sainiig dagawal sarnii gerel
muug dgawal mogoin horlol bolj bgaam
Байнга л хэрүүл хов жив т�##�ц�##� тэмцэлд хатгасан юм бичдэг хогийн сайт шүү. Хүний амьдр�##�ын энэ богинохон цаг хугацааг мөн ч хэрэггүй юманд үрэх юмдаа
энэ Цаг үеийн Шударгын дүрд тоглосон, 2 нүүртэй, Итгэл үзүүлж болохгүй, бас Түгжил зантай, Худлаа дүр эсгэсэн, Хорчин зантай, Төрд орж ирж гэнэт Баяжсан хэдэн З�##�уус байна, Оюунэрдэнэ, Нямбаатар, ХҮН намын Доржханд гээд эд нар Монголын улс төрд мөн ч их *Б�##�аг* тарина шүү,
Ямар ядаргаатай хүмүүс вэ зүгээр хэрүүл,хов,хор хутгах гээд байгаачээ яасан дүүрсэн хулгайчууд бөйдаг юмбэ битгий ажилд нь садаа болох гээд бай
Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч нь ямар хүн бэ?
Za odoo shine Yerunhiilugchiig bitgii baalaad hoorond n turhiraad hagarlduulad bai. Geriin eznee yldsen 6 jil tahin shytej hiimoriig n sergeey.
Ene L.Oyun-Erden gesen Heden Durak Bazaanuud Mongol Ulsiig Samarch duuslaa shuu !!! !!! !!!
Yu ch hiij chadahgui , Yamarch Chadvargui Chadamjgui Bazaanuud Mongol Ulsaar Togluulaad duuslaa shuu de !!! !!! !!! !!!
Odoo Har Tanar Buh Niiteeree Haldvariin Tom Golomt Bolchood suuj baina shuu de !!! COVID-19 !!! !!! !!! PANDEMIC !!! !!! !!!