НИЙГЭМСПОРТ

Аймаг, сумын наадам ч хойшилсон ийм хүнд цаг үед дугуйн УАШТ болжээ

Засмал замын дугуйн 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах уралдаан зургаадугаар сарын 15-27-нд болжээ.

No description available.

Цар тахалтай, тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглоод буй өнөө цагт тус тэмцээнийг хийсэн нь багагүй шүүмжлүүлж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

УАШТ-ий ганцаарчилсан төрлийн 40 км-ийн зайд ОУХМ Б.Марал-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 25 км-т спортын мастер Ж.Анужин түрүүлжээ. Байгууллагын дүнгээр “Team Oggi” багийн дугуйчид тэргүүлсэн байна.

4 хүн, зогсож буй хүмүүс, people riding bicycles, унадаг дугуй болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн, халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр буй өнөө цагт дугуйн УАШТ-ийг яагаад зохион байгуулав. Бүхий л тэмцээн, уралдаан, урлагийн тоглолт, арга хэмжээг хойшлуулаад буй өнөө цагт аймаг, сумын наадмыг цуцалж мэдэхээр (наймдугаар сард халдварын тоо буурахгүй бол цуцална) байгаа. Ийм хүнд цаг үед УАШТ хийхдээ Монголын дугуйн холбоо зөвшөөрөл авсан уу. Энэ талаар тус холбооноос тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон авто зам гэх мэтийн зураг байж болно
2 хүн, зогсож буй хүмүүс, унадаг дугуй болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал П.Ганхүү ажилладаг. Бүхий л уралдаан, тэмцээнд хойшлоод, цуцлагдаад байхад дугуйныхан яагаад ингэж дураар авирлаж, давуу эрх эдлээд байна вэ. Мэдээж тэмцээн, уралдаан болж л байвал спортын хөгжилд, тамирчдад тустай. Үүнийг хоёр гараа өргөөд дэмжинэ.

Харин Монгол Улс улаан бүс болсон, хөл хорио дахин тогтоож мэдэхээр байгаа хүнд цаг үед УАШТ хийгээд халдвар тархвал, дугуйчид коронавирус тусвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Үүнд л гол асуудал нь байгаа юм.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button