ТОДРУУЛГА: “Тэвчээр тасарлаа” флэш моб зохион байгуулсан Д.Амартүвшинг шүүхэд дууджээ

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хүн хоорондын зайгаа барья гэх шаардлага тавиад саатуулагдсан "Сomedy Lab”-ын Д.Амартүвшин өчигдөр /2021.06.28/ цар тахлын хөл хорионд бизнес нь зогссон ААН-үүдийн дуу хоолойг өргөх хөдөлгөөнийг өрнүүлсөн.
Тэгвэл түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.12.2 хуулийг зөрчсөн гэм буруутайд тооцож Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс саатуулжээ. Бид уг асуудлаар түүнтэй холбогдож тодруулга авсан юм.
-Таныг цагдаагийн хэлтсээс дуудаж, тайлбар мэдүүлэг аван саатуулсан гэсэн?
-Би Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хүн хоорондын зайгаа барья гэж шаардлага тавиад баривчлагдсан. Харин өчигдөр /2021.06.29/ "Тэвчээр тасарлаа” флэш моб зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө дахиад саатуулагдсан.
-Саатуулах болсон үндэслэлээ цагдаагийн алба хаагчид тайлбарласан уу?
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 дугаар заалтыг зөрчсөн үндэслэлээр саатуулсан. Хөл хорионы дэглэм зөрчсөн гэж тайлбар мэдүүлэг авсан. Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхээр миний шүүх хурал товлогдох юм билээ. Хүлээж л сууна.
-Таниас өөр иргэнийг саатуулан шалгаж байгаа юу?
-н.Тамираа гээд залууг надтай хамт саатуулан шалгаж байгаа.
-Таны зүгээс өөрийн байр суурийг хамгаалах уу?
-Би хэчнээн санал нийлэхгүй байлаа гээд авах арга хэмжээ авагддагаараа л авагдах болов уу. Одоо тэгээд хорино гэвэл хоригдох л байх даа.
-ХОРИО ЦЭЭР, ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛТ ЗӨРЧСӨН БОЛ 500.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОХ, 30 ХҮРТЭЛХ ХОНОГООР БАРИВЧИЛНА-
5.13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоригдсон хүн ингээд тайлбар өгөөд байдаг юм байхдаа
Elbegdorjiin gar hul min taiwan bailgaaj ard tumeng chinii naadahjin uimeen samuund urialaas bn shu de chi bol horlood bn ard tumen hunee songood bn chi bol esregeer ywaad bn hutgan uimleed bn yg ard tumnii emnees ywj bga gejuu buu multar elbegdorjtoi angalzaad hiisen maazraagjin sanaj bn bid za
Elbegdorjiin gar hul min taiwan bailgaaj ard tumeng chinii naadahjin uimeen samuund urialaas bn shu de chi bol horlood bn ard tumen hunee songood bn chi bol esregeer ywaad bn hutgan uimleed bn yg ard tumnii emnees ywj bga gejuu buu multar elbegdorjtoi angalzaad hiisen maazraagjin sanaj bn bid za
Зоригтой з�##�уу.
Нохойн баас үхсэнийх нь зориг ч�##�чигнуур