ЭДИЙН ЗАСАГ
“WTI”, “Brent” газрын тосны үнэ өсжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр “Brent” маркийн газрын тосны үнэ унаж 69.3 ам.доллар байсан. Харин энэ төрлийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель тутамдаа 75.1 ам.доллар болж өсжээ.
Тэгвэл уг төрлийн газрын тосны үнэ үүнээс хойш буурах төлөв ажиглагдахгүй байна. Харин “WTI” маркийн газрын тос ханшийн хувьд эрс зөрүүтэй буюу 73.5 ам.доллар байгаа юм.
Олборлож буй нийт газрын тосны 84 хувийг эрчим хүчний түүхий эд, үлдэх 16 хувийг химийн үйлдвэрийн түүхий эд болгон хэрэглэдэг байна.
Э.ҮҮРИЙНЦОЛМОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.