
Монгол Улсын тамирчид жүдо бөхийн төрөлд нэг мөнгө (Саид Моллаеи), хоёр хүрэл (М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар) медаль хүртээд байгаа билээ.
ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр олимпын медалийн төлөө ОХУ-ын тамирчин Альберт Батыргазиевтай өрсөлдлөө.
Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар “Рио-2016” олимпод медалийн төлөө өрсөлдөн, V байрт шалгарч байсан. Энэ удаа олимпын наадмын медалийн төлөө хоёр дахиа тулалдлаа.
Эл тоглолтод өрсөлдөгчдөө 3:2-оор ялагдан, V байрт орлоо.
Э.Цэндбаатар гурван үеийн турш илүүрхэн тоглосон ч Кубийн шүүгч бага оноо өгсөн нь ялалтад нөлөөлөв.
Хэрвээ манай тамирчин ялсан бол мөнгөн медалийн төлөө Кубийн тамирчинтай өрсөлдөх байсан юм.
ЭРДЭНЭБАТЫН ЦЭНДБААТАР

Төрсөн огноо: 1996.10.16
Амжилт:
– ДАШТ-ий хүрэл медальт
– “Жакарта – 2018″Азийн наадмын аварга
– Азийн АШТ-ий аварга
– “Рио-2016” олимпийн наадмын V байрын шагналт
– Улсын дөрвөн удаагийн аварга
– Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.