ТОДРУУЛГА: Э.Цэндбаатарын тулааны талаарх гомдолд хариу өгөөгүй байна

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчин Альберт Батыргазиевтай өрсөлдөн, эргэлзээтэй шүүлтийн улмаас ялагдсан.

Э.Цэндбаатар гурван үеийн турш илүүрхэн тоглосон ч Кубийн шүүгч бага оноо өгсөн нь ялалтад нөлөөлсөн. Хэрвээ манай тамирчин ялсан бол мөнгөн медалийн төлөө Кубийн тамирчинтай өрсөлдөх байсан юм.
Монголын багаас Э.Цэндбаатарыг тоглолтыг шударга бус шүүлээ гэж эсэргүүцэн, гомдол гаргаад буй.
Гэтэл зарим хэвлэлээр Кубын шүүгчийг хөөж, Оросын тамирчны ялалтыг хэвээр үлдээжээ гэх мэдээлэл гараад байна.
Энэ асуудлаар бид Монголын үндэсний олимпын хорооноос тодруулахад "Олон улсын олимпын хорооноос бидэнд албан ёсны хариу өгөөгүй байна” хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж б�##�иартаж ичгэвтэрээр мед�##� авахгүй ээ