Нийгмийн

Ц.Цогтбаатарын ээж С.Энхтуяа: Хүүгээ олимпын медальтан болоод ирэхэд нь тосоод зогсоно гэж мөрөөддөг байсан

“Токио 2020” зуны олимпод оролцсон манай улсын тамирчид эх орондоо ирж байна. Олимпын медальтнуудын хамт жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийг өргөлтийн тамирчид бүхий 40 хүн эх орондоо ирж байгаа аж. Манай сайтын сурвалжлах баг олимпын наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсган, дуудуулсан монгол тамирчдаа нисэх буудлаас тосож авч сэтгэгдлийг нь сонсож байна.  “Токио-2020” олимпын наадмаас Монгол Улсын тамирчин Саид Моллаеи мөнгө, М.Уранцэцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Бид нисэх буудал дээр хүүгээ тосож авахаар зогсож буй Ц.Цогтбаатарын ээж С.Энхтуяатай уулзаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцаж байна.

Тэрбээр “Хүүгээ хүлээгээд л зогсож байна. Удахгүй уулзах нь. Хүлээж байгаа хүнд цаг хугацаа зогсчихсон юм шиг санагддаг юм байна. Өдөр болгон ярьж байгаа. Наашаа гарахдаа залгаад “Хүү нь очлоо, хүлээгээд байж байгаарай” гэсэн. Хүлээгээд л зогсож байна. Хүү минь зорьсон хэргээ бүтээгээд, ээждээ, ханьдаа хэлсэн даалгавраа биелүүлээд ирлээ. Эх орондоо даалгавраа биелүүлээд ирлээ гэж бодож байна.

Өмнө нь хүүгээ медальтай ч бай, медальгүй ч бай байнга тосдог байсан. Хүүгээ хэзээ нэгэн өдөр олимпын медальтан болоод ирнэ, тосоод зогсож байна гэж мөрөөддөг байсан. Мөрөөдөл минь биеллээ. Цаашдаа олон тэмцээн хүүг минь хүлээж байгаа” хэмээсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button