ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Мөнгөтэй болъё гэвэл

МӨНГӨНИЙ ДЭЭД АМЖИЛТУУД

XVIII зуунд гаргасан дөрвөлжин хэлбэртэй Шведийн зоосон мөнгө хамгийн хүнд металл зоосон мөнгөнд тооцогддог. Түүний жин нь 19 кг 710 гр.

Хамгийн их тоотой мөнгөн тэмдэгтээр 1934 онд гарсан АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч Вудро Вилсоны хөрөг зураг бүхий 100,000 долларын дэвсгэрт тооцогддог.

Дэлхий дээрхи хамгийн үнэ цэнэтэй алтан зоосоор Канадад цутгасан 1 сая долларын өртөг бүхий зоос тооцогддог. Түүнийг 999,99 сорьцтой цэвэр алтаар хийсэн ба 100 кг жинтэй.

Харин дэлхий дээрх хамгийн том алтан гулдмай бол Япон улсад цутгасан 250 кг жинтэй, 3,7 сая америк долларын үнэтэй гулдмай юм.

МӨНГӨ БА ӨВЧИН

Мөнгө бол халдварт өвчин тараагч бичил нян тээвэрлэгч юм. Дэлхийн зарим нэг улс оронд халдварт өвчин тусахаас нь урьдчилан сэргийлэх үүднээс аялагч, жуулчдыг гараа тогтмол ариутгаж байхыг сануулдаг. Ялангуяа, цаасан мөнгөөр дамжин өвчин тусах магадлал хамгийн өндөр байдагтай холбоотой.

Харин зоосон мөнгөн дээр өвчин үүсгэгч савханцар удаан тогтдоггүй аж. Европын Холбоо евро валют дээр нянгийн эсрэг тусгай бодис хэрэглэх зэрэг мөнгөний нянтай эрчимтэй тэмцэж байна. Харин япончууд мөнгөн тэмдэгтийг нянгаас хамгаалдаг тусгай мөнгөн дэвсгэрт бүтээгээд байна.

МӨНГӨТЭЙ БОЛЪЁ ГЭВЭЛ

Танай гэр бүлд мөнгө байнга “ундарч”, мөн мөнгөний гачаалд орохыг хүсэхгүй нь мэдээж шүү дээ. Тэгвэл та дараах хэдэн дүрмийг дагаж мөрдөөрэй:

– гэртээ исгэрэхгүй байх,

– түрийвчин дэх жижиг мөнгөнүүдийг тоолохгүй байх,

– нар шингэсэн хойно хогоо асгахгүй байх,

– шөнө орой болсон хойно мөнгө эсхүл давс зээлэхгүй байх,

– ширээн дээр мөнгө тавихгүй байх,

– өрөөгөө олон янзын шүүрээр шүүрдэхгүй байх,

– хоолны ширээн дээр үлдсэн бага сага үлдэгдэл (талхны үйрмэг, элсэн чихрийн үлдэгдэл гэх мэт) хогийг гараараа арчиж авахгүй байх,

– түрийвчээ нэг ч мөнгөгүй хоосон байлгахгүй байх,

– шөнө оройн цагаар мөнгө тоолохгүй байх, – өөр өөр мөнгөн тэмдэгтийг нэг дор хамт байлгахгүй байх.

(Эх сурвалж: yoki.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөнгөтэй больё гэвэл бусад хүмүүс хэрхэн мөнгөтэй болж байгааг баян хүнд ямар асууд�##� тулгардгийг судлах хэрэгтэй. Мөнгө т�##�аасаа.

Зочин
Зочин

Бүр ийм нийтлэл бичиж хийцгүйрэх байсан юм уу . Бараг л саранд visa card аа д�##��##� гээд биччихгүй хха .

Холбоотой мэдээ

Back to top button