Кейт Босворт найман жилийн дараа нөхөр Майкл Полишаас саллаа

Жүжигчин Кейт Босуорт /Kate Bosworth/ саяхан цахим хуудсандаа "Big Sur" кинонд хамт тоглож байхдаа нөхөртэйгөө авахуулсан үнсэлцэж буй зургийн хамт салж буйгаа нийтэлжээ.

"Blue Crush" киноны жүжигчин бүсгүй “Бид салах шийдвэр гаргахдаа бие биенээ өмнө нь байгаагүйгээр хайрлаж, талархаж байсан учир сэтгэл үнэхээр хангалуун байна. Хайрын холбоо гэдэг зүгээр л алга болчихдоггүй, улам гүнзгийрч байдаг зүйл. Бид одоо нэгнээ холоос хайрлах болно” хэмээсэн юм. Босуортын хэлсэнчлэн хосууд хэдий салж байгаа ч хоорондох харилцаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн аж.
Тэд анх 2011 онд "Big Sur" киноны зураг авалтын үеэр танилцаж, үүнээсээ хоёр жилийн дараа гэрлэхээр болсноо зарлаж байсан. Тэдний хурим Монтана уулын оройд дотнын найзууд, гэр бүлийнх нь хүрээнд цомхон болжээ.
Жүжигчин эмэгтэй энэхүү салалтаа “шинэ эхлэл” хэмээн нэрлэсэн бөгөөд огт сэтгэлээр унахгүй байгаагаа илэрхийлж байгаа юм.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгвэл эмэгтэй нь хаяж байгаа юм байна.