НийгмийнУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Оюу толгойн зардлыг шалтгаангүй нэмсэн асуудлыг дэлхийн хэвлэлүүд онцолж эхэллээ

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,450 сая ам.доллараар хэтэрч, хугацаа 22 сараар хойшилсон. Энэ асуудлаар Засгийн газар Оюу толгойн ТУЗ-д хүсэлт тавьж, хөндлөнгийн шинжээчдийн багийг ажиллуулах санал гаргасан.

Энэ дагуу гуравдугаар сард шинжээчид томилогдож ажилласан ба албан ёсоор дүгнэлтээ хүргүүлсэн талаар өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тэрбээр, "Шинжээчдийн баг зардал, хугацаа хэтрэлт геотехникийн асуудлаас болоогүй гэж дүгнэжээ. Сайн мэдээлэл ирлээ. Хөрөнгө оруулагч талтай хийж буй Засгийн газрын хэлэлцээр урагшлахад энэ ашигтай” хэмээсэн юм.

Тэгвэл энэ асуудлаар Wall Street Journal-д мэдээлжээ.

Уг нийтлэлд “Туркойз Хилл Ресурс” /Turquoise Hill Resources/-ийн мэдээлснээр, Монгол дахь Оюутолгойн ордын 1,4 тэрбум америк долларын өртөг хэтэрсэн байдлыг хараат бусаар шалгах явцад төслийн асуудал хариуцсан уурхайн оператор ”Рио Тинто”-гийн 2019 онд буруутгаж байсан геологийн асуудлаас үүдээгүй гэдгийг баталсан аж.

Австралийн шинжээчид ”Рио Тинто” руу цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлд, Рио Тинто нь тайланг нарийвчлан судлах боломжтой болмогц ”Оюу Толгой”-н ТУЗ-тэй харилцах болно хэмээн мэдэгджээ.

”Оюу Толгой”-н уурхайн 66 хувийг эзэмшдэг ”Туркойз Хилл Ресурс” компанийн 51 хувийг ”Рио Тинто” эзэмшдэг. Уурхайн үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.

”Рио Тинто”-гийн хамгийн том зэсийн төсөл болох ”Оюу Толгой”-н өргөтгөлийн зардал 2016 онд анхны төсөв 5,3 тэрбум америк доллар байсан бол 6,75 тэрбум америк доллар болж өссөн нь ”Туркойз Хилл Ресурс” компанитай санхүүжилтийн маргаан үүсгэсэн юм.

6,75 тэрбум америк долларын үнэтэй Монгол дахь зэсийн төслийн өргөтгөлийн ажил удааширсан, зардлаа хэт ихэсгэсэн нь хөрсний нөхцөл, шинж чанартай холбоотой хэмээн тайлбарласан тус компанийн тайлбартай зөрчилдөж байгааг хараат бус тоймд дурьдсан байна. Энэ бол маш анхаарууштай тайлбар. Өөрөөр хэлбэл, хөрсний шинж чанар төслийг үргэлжлүүлэхэд нөлөөлсөн, тиймээс зардлаа нэмэх шаардлагатай болсон гэсэн санхүүгийн тайлбарыг үгүйсгэсэн шийдвэр болж байгаа юм.

Улмаар, Англи-Австралийн компани 2019 оны долдугаар сард Оюу Толгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажил төлөвлөснөөсөө бараг хоёр жил хоцорч, зардлаа даруй 1,45 тэрбум америк доллараар хэтрүүлсэн байгааг буруутгасан байна.

(Эх сурвалж: Wall Street Journal)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 15, 2021 16:18

Хулхидав уу сорив уу

Холбоотой мэдээ

Back to top button