Нийгмийн

ТОДРУУЛГА: Дэлгүүр орохоор гарсан хоёр охин минь сураггүй алга болчихлоо

Өчигдөр /2021.08.18/ Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо “Улаан чулуут”-ын эцэст амьдардаг бага насны хоёр хүүхэд хүнсний дэлгүүр орохоор гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Охид 07, 10 настай юм байна. Бид охидын ээжтэй холбогдож тодруулга мэдээлэл авлаа.


-Охид тань хэдэн цагийн үед юу гэж хэлээд ямар өнгийн хувцастай гэрээсээ гарсан бэ. Та тодорхой мэдээлэл өгөөч?

-Манайх 4 хүүхэдтэй. Хамгийн бага нь нэг нас хүрээгүй. Би гэртээ хүүхдүүдээ хараад үлддэг. Нөхөр ажлаа хийдэг юм. Алга болсон хоёр охины том нь манай охин. Бага нь манай төрсөн дүүгийн охин. Дүү маань гэсэн дөрвөн хүүхэдтэй.

Охид маань өчигдөр 15:30 цагийн үед тараг авч уумаар байна гээд дэлгүүр явсан. Тараг авахаар явсан дэлгүүр нь гэрээс 50 метрийн зайтай. Гэрээс гарахдаа бага охин улаан бие тамирын хослолтой, том охин бор цамцтай, цайвар яагаан өнгийн өмдтэй байсан.

-Алга болсноос нь хойш хэдэн цагийн дараа хайж эхэлсэн бэ. Дэлгүүрийн худалдагчаас орж асуусан уу?

-Найзуудтайгаа нийлээд дэлгүүрийн урд тоглодог болохоор тоглож байгаа юм бодоод 30 минутын дараа нэг хүүхдээ дэлгүүр рүү явуулсан. Худалдагчаас мөн асуулгасан. Худалдагч “Орж ирээд тараг асуугаад гарсан. Манайд байхгүй байсан. Хоорондоо доод дэлгүүр рүү явъя гэж ярилцаад гарсан” гэж хэлсэн юм билээ. Би ч үүнийг сонсоод доод дэлгүүр рүү очиж асуусан. Доод дэлгүүрийн худалдагч “Доошоо явсан” гэж хэлсэн.

-Сураг гарч байна уу. Хаагуур, хаагуур хайж байна вэ?

-Манайх өмнө нь “Москва хороолол”-д амьдардаг байсан. Тэгээд хоёр жилийн өмнө Улаан чулуутын эцэс рүү нүүсэн. Иргэдээс “Москва хороолол”-д явж байна” гэсэн мэдээлэл өнөө өглөөний 08:00 цагийн үед ирсэн. Уг мэдээллийг сонсоод хуучин амьдарч байсан газрынхаа эргэн тойронд хайж байна. Эндэхийн дэлгүүрийн худалдагч өчигдөр 18:00 цагийн үед орж, ирээд гарсан гэж хэлсэн тул бид камер шүүгээд л зогсож байна.

-Хүүхдүүд гар утастай гарсан уу?

-Үгүй ээ. Утасгүй яваа.

-Гэрийнхээ утасны дугаарыг мэддэг үү?

-Уг нь аавынхаа дугаарыг мэднэ. Тэгсэн хэрнээ хүний утас гуйгаад ч болов ярихгүй байгаа учраас айгаад байна.

-Цагдаад мэдэгдсэн үү?

-Мэдэгдсэн, мэдэгдсэн. “Орон даяар хайж байна. Олдох байх” гэж байна лээ.

-Өмнө нь гэрээсээ гараад олон алга болж байсан эсвэл төөрч байсан удаа бий юу?

-Үгүй ээ. Ер нь гэрээсээ гардаггүй. Дэлгүүр орсон ч гэрээ олоод ирдэг байсан. “Хичээлдээ явмаар байна, найзуудаа санаад байна” гээд хоног тоолоод сууж байсан юм.

-Хүүхдүүд яг хэдэн төгрөгтэй гарсан юм бол?

-Тарагнийхаа мөнгөтэй л гэрээсээ гарсан.

Харсан, үзсэн хүн 86220121. 99043319. 102 утас руу холбогдоорой

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2021 08:12

Олдсон гэсэн шд. Энэ мэдээгээ устгаач.

Холбоотой мэдээ

Back to top button