Дарга нар суудал ахиж, Т.Чимгээ нарын хэрэг дөрвөн сар “ЦАРЦАВ”

Тэртээх 23 жилийн өмнө бусдад хэрцгийгээр алагдсан С.Зориг агсны үхлийг улс төрчдийн шат өгсөх хэрэгсэл болгон ашиглах төлөвлөгөө бүхий “дээрээс шидсэн чулуу”, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ажиллагаа тун ч амжилттай хэрэгжсэн.
Уг аллагын хэргийг үйлдсэн хэмээн ялаа эдэлж эхлээд аль хэдийн 5-6 жил болсон байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хилсээр, эрүүдэн шүүлгэж ял хүлээсэн гэх “зохиол” амжилттай хэрэгжиж, тэд одоо наранд гараад амарцгааж байна.
Түүнчлэн тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний зарим нь цагаадаж, зарим нь магадлангаар суллагдсан бол Б.Хурц Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлөөр шоронгоос гарчихлаа. Тэдний хувьд шоронд ял эдэлсэн хугацаа нь ердөө л 4-5 орчим сар. Энэ бүхэн ердөө л жүжиг, хэлбэрдэлт байсныг үүнээс харж болно.
-Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ СУЛЛААД ДАРУЙ ДӨРВӨН САР БОЛОВ-
“Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө тавдугаар сард Т.Чимгээ нарыг суллаж, иргэдээс оноо авах ажиллагаа хийнэ. Дараа нь Б.Хурц нарыг тун чиг удалгүй суллана” хэмээн өнгөрсөн гуравдугаар сард бичиж байсан маань яг оносон.
Тухайн үед Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хорих ангид очиж, Т.Чимгээг урдаа суулгаж байгаад, олон сэтгүүлдийн дунд зовлонг нь яриулж уйлуулсан цагаас энэ таамаг бүр тодорхой болсон. Зарим хэрэг маш олон сараар шүүх дээр гацдагийг бид бүгд мэднэ. Гэтэл энэ асуудлыг маш шуурхайлсан. Ингэснээр энэ хэргийн мөрдөн байцаалт, шүүх процесс дахин эхнээсээ эхлэхээр болсон. Гэвч тэднийг суллаж, төлөвлөгөөгөө биелүүлсэн томчууд энэ хэргийг мартав уу.
Гэтэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос батлан даалтад гараад даруй дөрвөн сар болох нь. Дахин шалгаж эхлэх хуулийн процесс хаана яваа нь мэдэгдэхгүй таг чиг болов. Энэ хэргийн шалгалт үргэлжилж байгаа эсэхийг прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэхээс өөр хариулт өгсөнгүй.
-Т.ЧИМГЭЭ НАРТ ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ Ч ОЧООГҮЙ, ДАХИН БАЙЦААЛТ Ч АВААГҮЙ-
Уг нь бол Дээд шүүхээс гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар прокурорт буцаасан. Ингэхээр Т.Чимгээ нарыг бүр хэрэгт холбогдолгүй болгож суллах ёстой. Гэтэл тэгээгүй. Тэднийг батлан даалтад гаргасан. Ингэхдээ хэнд ч юу ч ярихгүй, төрийн нууцтай холбоотой хэрэг хэмээн тэднээр гарын үэг зуруулж авсан байдаг. Өдий хүртэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэвлэлд ам нээхгүй байгаа нь тийм учиртай.
Түүнээс гадна Дээд шүүхийн суллах шүүхийн шийдвэр гараад дөрвөн сар болж байхад шүүхийн тогтоол одоо хүртэл шүүгдэгч нарт очоогүй байгаа нь анхаарал татаж байна. Уг нь хуулийн хугацаандаа шүүх хурлын шийдвэр 14 хоногт албажиж очих ёстой байдаг.
Түүнээс гадна хэргийг нь дахин шалгаж буй гэх мөртөө Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дахин нэг ч удаа дуудаж байцаалт авсан зүйлгүй өдий хүрэв. Энэ хэрэг цаашид яг юу болж өрнөхийг маш анхааралтай ажиглах нь л үлдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
С.Баяр, Баярцогт, Энхсайхан, Хурц нарыг бас л хэргийг нь прокурорт буцааж сулласан. Тэднийг ч бас шaлгах ёстой. Чимгээ, Содномдаржаа нар бол хэрэг хийгээгүй, тэднийг хэдэн архичин хүмүүсээр гэрчлүүлэн шийтгэсэн нь хэлмэгдүүлэлт мөн. Харин шоронгоос суллагдcан улс төрчид бол буцаж шорондоо орох ёстой хүмүүс. Тэд нотлох баримттай шийтгэгдсэн. Дээр нь энгийн хүмүүсийг хэлмэгдүүлсэн шүүгч нарыг бас яллах ёстой. Нэмж Элбэгдорж, Сайханбилэг, М.Энхболд, Бат-Үүл нар шоронд суух ёстой.
Ойлгомжтой Няндорж одоо гэрчүүдийг нь мэдүүлгээсээ буц гээд эрүүдэн шүүж байгаа биз.
улс төрийн золиос тоглоом бүгд