ХОМ: Э.Бат-Үүл нэг сая төгрөгийн хадгаламжтай, Э.Батшугар 93 саяын орлоготой

Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Уг сонгуульд МАН, АН, ХҮН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцож буй. Мөн бие даан нэр дэвшигчид ч оролцож байгаа юм.
Иймд бид нөхөн сонгуульд хүч үзэх ХҮН, МАН, АН-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Э.Батшугарын ХОМ
- Нийт орлого: 93 сая
- Гэр бүлийн гишүүдийн нийт орлого: 611 сая
- Орон сууц: 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 нийтийн орон сууц
- Тээврийн хэрэгсэл: 324 сая төгрөгөөр үнэлэгдэх Мотоцикл, Yamaha, Yamaha fzr 400- 1, Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1
- Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө : 87 сая
- Зээл: 2 тэрбум
- Хувьцаа эзэмшдэг компани: Эскон ХХК, Хаттан интернейшнл ХХК, Милленниум капитал интернейшнл ХХК, Милленниум энтертайнмент ХХК, Момиэд ХХК, Милленниум финанс ББСБ ХХК, Содмаргад ХХК, ЗГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, ЗМС ХХК, Эс Си Эн Майнинг ХХК, Рескон ХХК, Медиахолдинг ХХК, Ремиф ХХК, Монфарм трейд ХХК, Монсамил ХХК
Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй Э.Бат-Үүлийн ХОМ
- Нийт орлого: 59 сая
- Гэр бүлийн гишүүдийн нийт орлого: 74 сая
- Орон сууц: 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 нийтийн орон сууцтай.
Тээврийн хэрэгсэл: 89 сая төгрөгөөр үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр,Volkswagen, Touareg- 1 - Газар: 10 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 га газартай
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө : 1 сая
Зээл: 79 сая
Хувьцаа эзэмшдэг компани: Сонор Рекордс ХХК
Сонгинохайрхан дүүрэгт ХҮН-аас нэр дэвшиж буй Б.Найдалаагийн ХОМ
- Нийт орлого: 55 сая
- Орон сууц: 620 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 нийтийн орон сууцтай.
Тээврийн хэрэгсэл: 80 сая төгрөгөөр үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1 - Газар: 2 сая төгрөгөөр үнэлэгдэх 700м2-2 газартай
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө: 30 сая - Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө: 3000
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 180 сая төгрөгөөр үнэлэгдэх.
- Авлага: 41 сая
Зээл: 361 сая
Хувьцаа эзэмшдэг компани: ЭсДиБи ХХК
Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшиж буй Ц.Идэрбатын ХОМ
- Нийт орлого: 22 сая
- Гэр бүлийн гишүүдийн нийт орлого: 40 сая
- Орон сууц: 266 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 нийтийн орон сууц, хоёр үйлчилгээний зориулалттай орон сууц, нэг өвөлжөө, хаваржаа, хүлэмжтэй.
Тээврийн хэрэгсэл: 24 сая төгрөгөөр үнэлэгдэх Суудлын жижиг машин,Toyota, Lexus- 1 - Мал аж ахуй: 80 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 20 адуу, 30 үхэртэй
- Газар: 24 сая төгрөгөөр үнэлэгдэх өмчлөх-0.7га-1, өмчлөх-700 м2-1, өмчлөх-900-1 газартай.
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө : 15 сая - Авлага: 58 сая
Зээл: 104 сая - Хувьцаа эзэмшдэг компани: Хэнтий ТВ
Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж буй Б.Гарамгайбаатарын ХОМ
- Нийт орлого: 798 сая
- Гэр бүлийн гишүүдийн нийт орлого: 2 сая
- Орон сууц: 80 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 нийтийн орон сууцтай.
- Газар: 10 сая төгрөгөөр үнэлэгдэх 0.7 га газартай.
- Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл : 37 сая
- Хувьцаа эзэмшдэг компани: Монроуд ХХК, Ар Пи ЭМ ХХК, Өнгөт хэвлэл Ар Пи ЭМ ХХК
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үүл хүүдээ шилжүүлждээ
Бат ҮҮЛ нөгөө л хульхан ХИЙЖ 1САЯЫН ХАДГАЛАМТАЙ ГЭЖ ХУЦАЖЭЭ.ХЭДЭН ТЭР БУМААР ХУЛГАЙЛААД ТОХУУРХАЖ БАЙНА.
АН-ынхан бол зүгээр шаадаг гарууд бна
Batuul ichixgui yaj 1say gj amnaasn garchiinaa. Dhahaha