Нийгмийн
Гэрлэх ёслолын ордон захиалгуудаа цуцаллаа

Гэрлэх ёслолын ордон энэ оны ес, аравдугаар сард захиалга өгсөн хосын гэрлэх ёслолын захиалгуудыг цуцалж буйгаа мэдэгджээ. Тодруулбал, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас коронавируст халдварын тархалттай холбоотойгоор тус байгууллагын үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тодорхойгүй хугацаагаар зөвшөөрөөгүй аж.
Иймд ес, аравдугаар сард гэрлэх ёслолын захиалга өгсөн хосууд тус байгууллагын 11-320515 дугаарт холбогдоорой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүү. Тахлын үед хуримыг хойшлуулах хэрэгтэй. Яар�##�тай хуримлахгүй бол үхэх гээд байна уу