
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/-ийн шинжээчид одоо Японд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр “Фүкүшима” Атомын Цахилгаан Станци /АЦС/-д үзлэг хийнэ. Энэ талаар Японы Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн сайд Кажияма Хироши мягмар гараг /2021.09.07/-т Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.
“Өнөөдөр ОУАЭА-ийн мэргэжилтнүүд “Фүкүшима-1” АЦС дээр очиж, цацраг идэвхит ус цэвэршүүлэх систем, тоног төхөөрөмжийг шалгана” гэж мэдэгджээ.
Шинжээчдийн бүлгийн Япон улсад хийсэн айлчлалыг сайд Хироши өндрөөр үнэлэв. “Энэ нь ил тод байдал, Японы хүчин чармайлтад итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд маш үр дүнтэй юм. Эдийн засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яам Япон улсын хүчин чармайлтыг зохих ёсоор үнэлүүлэхийн тулд бүх талын дэмжлэг үзүүлэхийг хүсч байна“ хэмээн сайд нэмж онцлов.
Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Японы Засгийн газар цацраг идэвхт бодис ихтэй гэгддэг боловч устөрөгчийн цацраг идэвхт изотоп тритий агуулсан хэвээр байгаа “Фүкүшима-1” АЦС-аас их хэмжээний усыг далай руу гадагшлуулахыг зөвшөөрсөн. Ус гадагшуулах бэлтгэл ажил ойролцоогоор хоёр жил үргэлжлэх аж.
Токиогийн мэдээлснээр, гадагшлуулсан усан дахь тритийн агууламжийг Олон Улсын Цацраг Идэвхт Туяанаас Хамгаалах Комисс болон Японы Засгийн газраас тогтоосон аюулгүй байдлын стандартын дөчин хувьтай тэнцэх хэмжээнд хүргэх юм байна.
Одоо АЦС-ын нутаг дэвсгэрт байгаа ган танкуудад 1,25 сая гаруй тонн цэвэршүүлсэн ус хуримтлагдаад байгаа юм байна. Тэдгээр их хэмжээний усыг 30 жилийн хугацаанд бага багаар нь жижиг үе шаттайгаар далай руу гадагшлуулах юм. Үүний зэрэгцээ ОУАЭА-ийн зүгээс энэ үйл явцыг тасралтгүй хянаж ажиллахаа ч мэдэгдлээ.
“Фүкүшима” АЦС ийнхүү далайд хаягдал усаа урсгах болсонд Япон улстай хөрш зэргэлдээ орших БНХАУ, Өмнөд Солонгос зэрэг хэд хэдэн улс санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Мөн, ОХУ Японы эрх баригчдаас “Фүкүшима-1” АЦС-ын тэрхүү хаягдал усыг гадагшлуулах бех төлөвлөгөөний талаархи нарийвчилсан тайлбарыг авна хүсэлтэй байгааг ОХУ-ын Гадаад Хэргийн Яам мэдэгдлээ.
(Эх сурвалж: tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.