Хотын дарга Д.Сумъяабазар Сангийн яамны ТНБД С.Наранцогт нарын дунд маргаан дэгдээд байна.
Тодруулбал, Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 60 автобус худалдаж авах тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлаж, 7 компани оролцжээ. Зургадугаар сард “Сүлдэрхан минералс” ХХК шалгарсан байна. Гэвч тендерт оролцсон бусад 3 компани гомдол гаргаснаар Сангийн яамнаас шалгалт хийж, “Сүлдэрхан минералс” компани нь тендерт тавьсан 6 шаардлагыг хангахгүй нь тогтоогдсон аж.
Чухам эл тендерээс хотын дарга, төрийн нарийн нарын маргаан эхлэлтэй.
Хотын даргын зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг Сангийн яамны ТНБД С.Наранцогт гацаасан гэж мэдэгдсэн. Энэ тухай, “Нийслэл хотод 1200 орчим автобус үйлчилгээнд явдаг. 2022 онд 532 автобусны ашиглалтын хугацаа дуусна. Гэтэл автобусны тендерийг Сангийн яамны ТНБД С.Наранцогт гацаасан тул ашиглалтын хугацааг сунгахаас өөр аргагүй болсон. Тэр дөрөв дэх компанийг шалгаруулахгүй бол АТГ-т хандана гэсэн” хэмээсэн юм.
Харин Сангийн яамны ТНБД С.Наранцогт өнөөдөр мэдээлэл хийхдээ “Сүлдэрхан минералс компани нь автобус нийлүүлж байсан туршлагагүй. Өөрийн эзэмшлийн засварын төвгүй зэрэг шаардлагуудыг хангаагүй. Баримтгүйгээр байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Сангийн яам ямар нэгэн байдлаар аль нэг компанитай гэрээ байгуулах тухай болон Авлигатай тэмцэх газарт шалгуулах талаар үг, үсэг байхгүй” хэмээсэн юм.
Тэгэхээр Хотын дарга Д.Сумъяабазар нь “Сүлдэрхан минералс”-ыг нь шалгаруулах гэж улайраад, харин түүнийг нь Сангийн яамнаас шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гаргаж буцаагаад байгаа юм. Чухам хэнийх нь эрх ашиг хөндөгдөөд байгаа вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Хотын дарга, Сангийн яамыг муудалцуулаад буй “Сүлдэрхан минералс” ХХК-ийн хувьд 2012 онд үүсгэн байгуулагджээ. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь Ихбаярын Болдцэцэг гэх нэр бүртгэлтэй байгаа юм. Тус компани төрийн яам, тамгын газруудын 13 тендерт оролцсоноос нэгэнд нь шалгарч байжээ. Тодруулбал 2020 онд УУХҮЯ-наас зарласан 800 саяын өртөгтэй тендерт шалгарч байж. Өөрөөр хэлбэл Хотын даргыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд байхад нь тендер авч байсан гэсэн үг. Үүнээс өөр хийж бүтээгээд гавиад байх намтар түүхгүй компани аж.
Сангийн яамнаас гаргасан шийдвэр Хотын даргын эрх ашгийг хөндөөд саад болоод байгаа юу. Эсвэл Сангийн яамныхан тендерийн маргаан хянаж байгаа нэртэй будлиулж байгаа юу. Ямартай ч энэхүү компаниас болж нэг нь УЛАЙРЧ, нөгөө нь УЛАЛЗАВ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгай, луйвар хийх гэж л хотын дарга руу үхэн хатан зүтгэсэн шүү дээ. Энэ Сумьяабазарыг �######�уулаачээ eрөнхий сайдаа.
Энэ тэнэг, боловсролгүй, шунахай бөхчүүдийг төрд шург�##�уулах мөн ч тэнэг байнадаа бид. МАН ын хулгайч тэнэг бахчүүдээр засаг төрөө удирдуулснаар манай улс хөгжихгүй гэдэг нь тодорхой байна шүүдээ!. Сумьяабазар, Батэрдэнэ, Цэрэнпунцаг... Гэх мэт энэ тэнэг бөхчүүд төрөөс �######�ж , наадмаа хэсч барилдаа л явж байв�##� барав!!!!
Сангийн яамны ТНБД С.Наранцогт луйварчины дүү Цэвээндорж гэж хулгайч АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга бас нэг авилгагч байна. Ажилдаа ирэхгүй, ажил гүйцэтгэсэн компаниаасаа
мөнгө нэхэж дарамтлана. Өөрийн хамаар�##� бүхий компанид ажил авч өгнө тэр нь өөр компанид зарчихна.
Тендерт ш�##�гарч ажил хийсэн компани нь 30% гүйцэтгэл хийгээд 100% ажил хийсэн гэж хуурамж дүгнэлт хийж өгөөд мөнгий нь хуваагаад авчихна.
Яасан ах дүүгээрэй хулгай хийж ханадаггүй шун�##�тангууд вэ. Энэ нөхөр удахгүй АТГ-т очиж дээлээ нөмрөх нь дамжиггүй.
Oilgomjtou yum bna Mergejliin baiguullaga Sangiin Yam medej baigaa bolood tentseegyi yum baina, Symeabazar ch ih mungu tolgoid ne ergeldej hotruu zutgesen nuhur Narantsogt iin zuv l yum baina aa