Нийгмийн
Мисс, жүжигчин А.Баярцэцэг “Сити” их сургуульд багшилна

Мисс, жүжигчин А.Баярцэцэг “Сити” их сургуулийн Урлагийн сургуульд багшилахаар болжээ. Тодруулбал,
- Шоу бизнес
- Продюсинг
- Зохиолын задаргаа зэрэг хичээл заах аж.

А.Баярцэцэг ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын “Mancosa Management College”-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны “Erasmus Mundus” олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн.
А.Баярцэцэг англи, испани, франц хэлтэй. Тэрээр “Miss World Mongolia 2015” тэмцээнд 2-р байр эзлэн 2015 оны Ертөнцийн сайхан хүүхэн тэмцээнд оролцон шилдэг 16-д багтан, 2016 оны “Дэлхийн мисс” тэмцээнд шилдэг 11-т багтсан юм.
Мөн “Хөхөө”, “Хөх тавилан” “Явуулын хүн” зэрэг уран сайхны кинонд дүр бүтээсэн билээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.