Нийгмийн
Л.Лүндээжанцан Японы Эзэн хааны “Сүр жавхлант тууз” одонгоор шагнуулжээ

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Япон Улсын Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг “Сүр жавхлант тууз” одонгоор шагнуулжээ.
Тодруулбал, энэхүү одонг хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан гэж үзэж хүртээсэн байна.
Монгол Улсаас энэхүү одонгоор Ерөнхий сайд асан Д.Содном шагнуулж байсан байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.