IHC койны нээллтэй арилжаа өнөөдөр 23:00 цагаас эхэлнэ

IHC /Inflation Hedging Coin/ нээлттэй арилжаа өнөөдөр буюу 2021.09.13-ны оройн 23:00 цагаас эхлэхээр болжээ. Уг койны орлого болон зарлагын гүйлгээний эрх өдрийн 12:00 цагаас нээгдэх юм.
Өнгөрсөн сарын 25-нд дэлхийн криптовалютын зах зээл дээр, монгол залуусын шинээр гаргаж буй IHC койны захиалга эхэлсэн. Захиалгыг Coinhub, Complex, Dax, Trade зэрэг дотоодын дөрвөн бирж дээр хийгдсэн.
Энэ удаагийн арилжаанд орохын өмнөх анхаарах зүйлсийн Койн нийлүүлэгчид хэлэхдээ, “Харилцагчдадаа аливаа арилжаанд оролцохын өмнө тухайн криптовалютын талаар өөрийн хэмжээнд сайтар судалгаа хийж, биржийн үйлчилгээний нөхцөл, заавар видео бичлэг болон зурган мэдээллүүдтэй сайтар танилцан туршиж үзсэний дараа шийдвэрээ гаргаж байхыг зөвлөе.Та бүхэндээ амжилт хүсье” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.