НИЙГЭМУЛС ТӨР

Хүүхдийнхээ мөнгийг ИДЭХ, ХАДГАЛАХ эрх чөлөөг ядаж өөрсдөд нь олго

Төр олгож байгаа хүүхдийн мөнгөө хүүхдийн гарт олгохгүй байх тухай ярьж эхлэв.

Тодруулбал, “хүүхдийн мөнгийг бэлнээр хүүхэд бүрт олгох нь хүүхдэдээ бүрэн хүрч чадахгүй байна. Энэ нь нөгөө талаараа халамжийн бодлогыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүдийг бий болгож буй. Тиймээс хүүхдийн мөнгийг ирээдүйд бэлнээр нь олгох бус тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу хийдэг байх бодлогыг баримтална” хэмээн Ерөнхий сайд нь мэдэгдэв.

Хүүхэд амьдралд хөл тавих үед 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх болно гэж тэд үзэж буй аж.

Гэхдээ өнөөдөр олгож буй эл мөнгөөр өл залгаж, өдрийн хоолоо болгон амьдарч буй хэдэн мянган гэр бүл бийг умартаж бас үгүйсгэж болохгүй. Энэ мөнгөө цуглуулж хуримтлуулж байгаад хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаасан хүүхдүүд олон. Тэд цүнх, бал харандаа, дэвтэр ном, дүрэмт хувцсаа өөрсдийнхөө мөнгөөр болгочихсон гэхэд хилсэхгүй.   

Бүр цаашлаад нэг сар идэх хоол хүнсээ цуглуулдаг гэр бүлүүдийн ч бодит жишээ бий. Мэдээж арай дөнгүүр, элбэг хангалуун амьдралтай нь хүүхдийнхээ мөнгийг хадгаламжид хийдэг л байх. Төрөөс өгч байгаа мөнгийг өнөөдрийн хэрэгцээндээ зарцуулна уу, хадгаламжиндаа хийгээд хурааж хуримтлуулна уу иргэдийн өөрсдийнх нь сонголт. Бүр эрх чөлөөний асуудал байлтай. Ядаж олгож байгаа мөнгөндөө төр гараа дүрж, цензурдахгүй байж болох уу. Тэгээд ч он дуусаад 100.000 төгрөг байх уу, 20.000 төгрөг мянга байх уу гэдэг асуудал ахиад л яригдана. 20,000 болчихвол том дэвсгэртүүд хэвлэгдэж мөнгөний ханш уначихвал хадгалахын ашиг тус гарах уу үгүй юу гэдэг ч эргэлзээтэй хэрэг.

Нөгөө талаар халамж хавтгайрсан нь, хүүхдийнхээ мөнгөөр архидан согтуурдаг гэдгийг үгүйсгэх аргагүй. Хүүхдийнхээ мөнгөөр архидан согтуурагчдаас өл залгуулагчид нь илүү олон байгааг санах нь зүй. Хүүхдүүдэд олгож буй өчүүхэн жаахан өглөгөөсөө илүү бусад төрлийн халамжуудаа анхаарч цэгцлээсэй билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сайхнаа
Сайхнаа

Харин тэгээл хүүхдийн мөнгө авдаг болохоороо ажил хийхгүй тэрүүгээрээ хоолоо аваад хүүхддэдээ юм авч өгөөд байгаа биздээ. Яридаг юм нь хүүхэд өөрөө ирээд байгаа юм чинь гээл баахан хүүхэд төрүүлээл,тэгээл хүүхдээ чамайг төрүүлсэн юм чиньгээл зоддог, сурч боловсрох аятай тухьай амьдрах орчин нөхцлийг нь хангадаггүй, хүүхдийх нь мөнгөөр өөрсдөө ажил хийлгүй амьдарчих санаатай хүмүүс зөндөө л байшдээ. Тэдэнд хүүхдийн мөнгийг нь өгөөд л байвал ажил хийхгүй хэвээрээ л байна. Өгөхөө больчихвол харин ажил хийгээд тэр хоол унд хүүхдийн хувцасны мөнгөө олдог юм байгаа биздээ.

Ажил хийгээд цалин өгдөггүй гэдэг хүмүүсийн талаас илүү хувь үнэндээ өөрсдө ажил хийж үзээгүй зүгээр л хүмүүсийн амнаас цалин өгдөггүй юм байна гээд бодцн байдаг.

500000 төгрөгний цалин хүрдэггүй гээд байдаг хүмүүсийн талаас илүү хувь нь 500000 төгрөгний цалинтай ажлаа хийж ч үзээгүй байж цалингаа голдог. Үнэндээ одоо бол 500000 төгрөгний цалинтай ажил ч ховохр болсон дор хаяж 700000, 800000 цалин өгч байгаа. Гэтэл тэр цалингаар ажиллаж үзээгүй байж байнга голж шилдэг муулдаг. Яг үнэндээ хийгээд эхэлвэл сард 0 төгрөгний орлоготой бах 800000 төгрөгний орлоготой байх ялгаатай шүү. Тэгээд бас ажлаа сайн хийх мөн удаан ажиллах тусам цалин нэмэгдэнэ.

Дараа нь бас ажлын байрны шаардлага хангахгүй ажилтнууд хэдэн зуугаараа л байшдээ. Их сургууль,коллеждоо сурч байгаа мэргэжлээ биш архи уухыг л сурдаг. Тэгээд архи бол соёлтой хэрэглээ гэж өөрсдийгөө өмөөрдөг хүмүүс олон л байгаа.

Гэтэл нөгөө талдааа
Ажилгүй нэн ядуу аав хүүхдийхээ мөнгийг хадгалаад өөрөө айлын үнс ч хамаагүй ачиж өгөөд өдөр өдрөөр цашийн ажил жижиг сажиг хар бор ажил хийгээд гэртээ хоол хүүхдэдээ хувцас аваад амьдарлаа дээшлүүлэхийг, тэгж ажиллах хугацаандаа мэргэжлйн барилгачин, мужанаас суралцаад мэргэшээд амьдарлаа өөдөн татхыг харж л байлаа.

Хэлгүй хөгжлийн бэрхшээлтэй ч бас л айлуудын жижиг сажиг ажилд туслаад барилгын ажилчдад алх хадаасыг нь дөхүүлж өгөөд цалин аваад амьдардаг нөгөө хүмүүс нь ажилдаа сэтгэлээсээ ханддаг болохоор нийгмийн харуцлагын хүрээндээ хувцас хунар авч өгөөд гэр орныг нь дулаалаад янзалж өгч байхыг харж л байлаа.

Эрх чөлөө , эрх чөлөө л гэх юм эрх чөлөөний зорилго нь юу юм бэ. Хүмүүсийг сайхан амьдруулах биш гэжүү. Эрх чөлөөнөөсөө болоод амьдал нь доройтоод байвал бүгдийг нь биш ч тэр нэг деталь эрхийг нь хязгаарлах ёстой юм бишүү.

Зочин
Зочин

маш эрүүл сэтгэгдэл байна шүү

Зочин
Зочин

Ман нам хийх юм алга уу?маш их асуудал байхад

Зоч
Зоч

Энэ админ юм оруулна шү залхаг юм

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгийг бүү оролд цаашид ч 100000 хэвээр үлдээ хадгаламжид хийнэ гэнүү арай ч дэнднээ зүгээр л яаж байсан тэр чигээр нь байлгаж хайрла ЁРӨНХИЙ САЙДАА

Холбоотой мэдээ

Back to top button