ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Илон Маск хөлгүй охиныг тойрог зам руу илгээжээ

Илон Маскийн “SpaceX” компани энгийн иргэдийн багаас бүрдсэн зорчигчидтой сансрын хөлөг америкийн Флоридагийн сансрын буудлаас хөөрчээ. “SpaceX”-ийн мэдээлснээр, энэ удаагийн нислэгт багийн гишүүд “ер бусын” хүмүүс сонгогдсон гэнэ. Тус багийн бүрэлдэхүүнд тусгай бэлтгэгдсэн сансрын нисэгч багтаагүй аж.

Дэлхийн тойрог замын аяллыг нэг гишүүн нь Хейли Арсено гэх охин олны анхаарлыг татаж эхэлсэн. Хейли Арсено охин ясны хорт хавдрын улмаас багадаа хөлөө тайруулжээ. Багийн бүрэлдэхүүнд мөн тэрбумтан Жаред Исаакман, АНУ-ын Цэргийн Нисэх Хүчний ахмад дайчин Крис Семброски, бизнес эрхлэгч Сиан Проктор нар багтжээ.

Компанийн удирдлагуудын мэдээлснээр, сансрын хөтөлбөрийн гол зорилго нь ашгийн бус, харин сайн үйлсийн аяны хүрээнд хэрэгжиж байгааг онцлов. Энэ удаагийн тойрог зам руу хийх аяллаас олсон ашгаа хүүхдийн хорт хавдрын эсрэг тэмцэлд зориулна хэмээн “SpaceX” компанийн сайтад нийтэлжээ.

Багийн гишүүд гурван өдрийн турш сансарт тойрог замд байх ба Олон Улсын Сансрын Станци байрлаж байгаа газраас цааш хүртэл аялах аж.

ОУСС бол ОХУ, АНУ, Япон, Канад, Европын сансрын агентлагийн гишүүд болох Бельги, Герман, Дани, Испани, Итали, Голланд, Норвеги, Франц, Швейцарь, Швед гэсэн 14 улсыг хамарсан олон улсын хамтарсан төсөл юм.

(Эх сурвалж: pravda, tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button