НИЙГЭМСошиал трэнд

Захын зогсоолын төлбөр үүдээр орохдоо 1000₮ байдаг ч, гарахдаа 4000₮ болдог

Нарантуул олон улсын худалдааны төвийн зогсоол жилийн жилд маш их ачаалалтай байдаг. Тэгвэл нэгэн иргэн захын зогсоолын талаар өөрт тохиолдсон явдлаа цахим орчинд нийтлэв.

Түүний хэлж буйгаар захын зогсоол үүдээр орохдоо 1000 төгрөг ч зогсоол нь олдохгүй явсаар үүдээр гарахдаа 4000 мянган төгрөг боллоо. Зохицуулалт хийж буй нэртэй хүмүүс нь харилцааны соёлгүй бүдүүлэг байгаа талаар дурджээ.

Түүний нийтлэлийг сийрүүлбэл,

#Наран_туул захын зогсоолын төлбөрт тогтсон үнэ ханш, эмх цэгц гэж огт алга. Энгийн үед АРХИ ҮНЭРТҮҮЛСЭН ХЭДЭН ХҮН: "Зогсоох юм уу?, харвал 2000, угаавал 10.000” гээд л хамаг зогсоол эзэгнээд нэхээд дайрчихна. Гэтэл ачаалал нь их болоод ирэхээр ҮҮДНИЙ ХЭД нь орж гарах төлбөрөө 200 байснаа 500 болгож. Гэтэл би хаалгаар нь ороод ЗОГСООЛ ОЛОЛГҮЙ БУЦААД ГАРАХ гэж байгаа юм. Тэгээд "Дотор зогсоолгүй байна, хаана машинаа тавих вэ? Өөр арга байна уу?” гэтэл ардаа байгаа зогсоолоо заагаад 4000 гэнэ ээ. Бүр арай хэтэрсэн. Би гайхаад: "Тэр самбарт 2000, нөгөө самбарт 1000 гэж байхад яагаад 4000 гэж вэ? Ямар учиртай юм?” гэтэл "дуугүй 4000аа өг, эсвэл гар, буц” гэнэ ээ. Мал харьцаатай хэдэн авгай нар тал бүрээс дайраад "гар, гар” гээд л... Гарч орсон машинд талон, баримт ч өгөхгүй ШУЛААЧИД. #Аль_нь_жинхэнэ_үнэ_вэ? Дуртай үедээ үнээ нэмдэг тогтворгүй шулаач нар юм аа. Энд ер нь ТОГТСОН ДҮРЭМ ЖУРАМ, ХАРИУЦСАН ХҮН гэж ямар хүн байдаг юм бол оо?

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button