НИЙГЭМ

Улаанбаатарчуудын 14 хувь нь III тунгаа хийлгэжээ

Нийслэлийн 2,291 иргэн өчигдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр уг вакцины

  • I тунд 105,
  • II тунд 417,
  • нэмэлт сэргээх тунд 1,769 хүн хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 14 хувь байна. 

Манай улс 18-аас дээш насны иргэдэд есдүгээр сарын 13-наас дархлаа сэргээх нэмэлт тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн. 

Ингэхдээ

  • дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байх
  • хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сарын хугацаа өнгөрсөн байх шаардлагыг тавьж байгаа юм. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button