СПОРТ

Д.Цэрэнтогтох В сорьцоо өгсөн тул НЭРИЙГ НЬ ЗАРЛАЛГҮЙ ҮЛДЭЭЖЭЭ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өчигдөр /2019.08.26/ Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрснийг албан ёсоор зарлалаа. Тэрбээр заасан хугацаанд В сорьцоо өгөх хүсэлтээ гаргаагүй учраас допинг ХЭРЭГЛЭСЭН гэж үзэх үндэслэл бүрдэж байгаа юм. Тус хорооноос мэдээлснээр Улсын аварга Э.Оюунболдоос ДӨРВӨН төрлийн сэргээшийн бодис илэрчээ. Тиймээс Улсын цолоо хураалгах нөхцөл бүрдэж байна.

Улсын аварга Э.Оюунболдоос гадна өөр нэг бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо онцолж буй. Гэвч нэрийг нь өчигдөр зарласангүй. Учир нь,  эхний шинжилгээгээр допинг илэрсэн бөх В сорьцоо өгөөд байгаа юм.

Бид өмнө нь, Э.Оюунболдоос гадна Улсын начин Д.Цэрэнтогтохыг допинг хэрэглэсэн гэдгийг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн нийтэлсэн.  Тэрбээр Үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын харцага О.Хангайг давж, Өсөх идэр начины болзол хангасан билээ.

Улсын начин Д.Цэрэнтогтохоос шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул В сорьцоо өгөөд байгаа аж. В сорьцын хариугаар допинг хэрэглэсэн нь нотлогдвол тэрбээр улсын цолоо хураалгах юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button