ДЭЛХИЙНийгмийн

Япон: Газар хөдлөлт онц байдал үүсэх хэмжээнд хүрээгүй

Аравдугаар сарын 5-ны мягмар гарагт Японы Хоншю арлын эрэгт 6,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн судалгааны төвөөс мэдээлжээ.

Тодруулбал, газар хөдлөлтийн голомт нь Хачинохэ хотоос зүүн өмнө зүгт 67 км-т байсан бөгөөд чичиргээний эх үүсвэр нь 67 км-ийн гүнд болсон аж.

Одоогоор хүний ​​амь эрсэдсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл ирээгүй байна. Газар хөдлөлтийн дараа цүнамигийн аюулын талаар мэдэгдээгүй байна.

Газар хөдлөлт нь тус бүсэд байрладаг Атомын Цахилгаан Станцуудын үйл ажиллагаанд саад учруулахаар онцгой нөхцөл байдал үүсээгүй гэнэ. Энэ талаар эрчим хүчний “Tohoku Electric Power” компани өнөөдөр /2021.10.06/ мэдэгдэв.

Компанийн хэлснээр, Аомори мужийн “Хигашидори”, Мияги мужийн “Онагава” Атомын Цахилгаан Станцуудад цацрагийн суурь нэмэгдээгүй, мөн ямар нэгэн эвдрэл гэмтэл бүртгэгдээгүй гэлээ.

Мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө Номхон далайд Иватэ мужийн эрэг орчимд мөн 5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Голомт нь далайн ёроолын дор 50 км-ийн гүнд үүсчээ.

Газар хөдлөлтийн улмаас нас барсан болон бэртэл гэмтэл авсан гэх мэдээлэл ирээгүй бөгөөд цүнами болох аюул байхгүй гэжээ.

Ирэх долоо хоногт тус газарт дахин газар хөдлөлт болох эрсдэлтэй байгааг газар хөдлөлтийн судлаачид анхаарууллаа.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button