
-АМЕРИКИЙН ШОНХОРУУДАД БАРЬСАН ХЯТАДУУДЫН ГЭНЭТИЙН БЭЛЭГ-
Бидний үзэн ядаад байдаг урд хөрш БНХАУ АНУ-д технологийн бас нэгэн “таагүй гэнэтийн бэлэг” барив. Хятадууд энэ удаад анх удаагаа гипер дууны хурдтай пуужин туршив. Бүр цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай пуужингийн туршилт хийх нь тэр. Ингэснээрээ америкийн тагнуулынхны амыг нь ангайлгаж орхив. Өнөөг хүртэлх хугацаанд ийм технологийг зөвхөн Америк, Орос гэсэн хоёр их гүрэн эзэмшиж байв. Одоо харин тэдэнтэй эн зэрэгцэх улсад Ши Жиньпин дарга тэргүүтэй Хятадууд орохоор боллоо. Хятадууд тэднийг гүйцэж чадлаа. Энэ бол маш хүнд цохилт. Боксын спортоор зүйрлэвэл энэ бол Хятадуудын Америк шонхоруудад өгч буй “нокаут” болов. Хятадуудын энэ санаанд оромгүй гэнэтийн аймаар бэлэг Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах хэдэн зуун тэрбум долларыг салхинд хийсгэчихэж ч магадгүй байдалд орууллаа.
Их Британийн “Финаншиал Таймз” /Financial Times/ сонинд Хятадын пуужингийн хөтөлбөр амжилттай болсон талаар АНУ-ын Засгийн газар болон Азийн хэд хэдэн орны эх сурвалжийг иш татан нийтэлжээ. Аль наймдугаар сард бэлэн болсон Хятадын гипер дууны хурдтай пуужин нь цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтайг онцлон тус сонинд нийтэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж эхэллээ. Туршилтын нислэг хэдий амжилттай болоогүй ч гэлээ Америкийн цэргийнхнийг жинхэнэ “шок”-нд оруулав.
-АНУ-ын тагнуулын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч “Хятадууд яаж үүнийг хийснийг бид мэдэхгүй байна” гэж толгой нь эргэчихсэн мэдэгдэл хийснийг эх сурвалж дурьджээ.-
Онолын хувьд ийм пуужин нь цөмийн цэнэгийг Өмнөд туйлаар дамжуулан АНУ руу харвах боломжтой. Энэ нь Хойд туйл дээгүүр нисч буй тив хоорондын пуужинг таслан зогсоох зорилгоор бүтээсэн АНУ-Канадын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг ямар ч хэрэггүй төмрийн сэг болголоо л гэсэн үг.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ Хятадын сая туршсан пуужин болоод сансрын уудмыг эзэмших хөтөлбөр амжилттай болж байгаа нь АНУ-ын тулгамдсан асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөв. Үүнд нь Бээжингийн удирдлагууд хариу мэдэгдэхдээ “Бид зөвхөн өөрсдийн батлан хамгаалах салбартаа анхаарал хандуулж байгаа болохоос АНУ руу чиглэсэн цэрэг дайны төлөвлөгөө байхгүй” гэв. Тэд гипер дууны хурдтай пуужин туршсан гэдгээ ч нууцалсан гэж сонинд нийтэлжээ.
-ХИЙСЭН, ТӨЛӨВЛӨСӨН БҮХЭН НЬ БҮТЭЖ БАЙГАА ХЯТАДУУД-
Хэрэв үнэхээр л Америкийн тагнуулынхан Хятадуудын нууц туршилтыг унтаад өнгөрөөчихсөн бол америкчуудын хувьд энэ тун таагүй мэдрэмж. Хятад улс сансрын хөтөлбөрийн талаараа хэн хүнээс нуулгүй ил “амбиц”-тай байгаа юм. Хөөргөсөн хиймэл дагуулынхаа тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт орж явна. Тоогоор нь дурьдвал АНУ 1,300 гаруй, Хятад 350 гаруй, харин Оросууд 150 хиймэл дагуул хөөргөсөн. Энэ жил Хятадууд харийн хөрсийг дэлхийд авчрах сарны даалгавраа амжилттай хийж тойрог замд станцаа ч ажиллуулж эхэлсэн. Мөн тойрог зам руу хамгийн эхний багийг бүр хагас жилээр явуулав. Тэдний төлөвлөсөн, хийсэн бүхэн ийнхүү амжилттай болсоор л.
“Бид Хятадын тагнуулын байгууллагын гайхалтай амжилтанд баяр хүргэх ёстой. Тэд гипер дууны хурдтай пуужинг амжилттай хөгжүүлэх талаар дэлхий өнцөг булан бүрээс хэрэгтэй мэдээллээ цуглуулж маш үр дүнтэй ажиллаж чадлаа. Тэдний шинэ пуужин бол хятад инженерүүд, орос мэргэжилтнүүдийн “ухаалаг хамтын ажиллагаа”-ны үр дүн юм. Хятадууд гипер дууны хурдтай пуужингийн шинжээч судлаачдыг хятадын янз бүрийн судалгааны төв, их сургуулиудад урьж, тэднээр лекц семинар уншуулдаг. Энэ нь Хятадуудыг өвөрмөц зэвсэг бүтээх том алхам хийхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй” гэж цэргийн шинжээч тайлбарлав.
- “AUKUS” ХЯТАДУУДЫГ СЭРЭЭВ -
АНУ тэргүүтэй “AUKUS” гэх /Австрали, Их Британи, АНУ/ эвсэл байгуулагдсаны дараахан НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч асан Ша Зукан Бээжинг цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх бодлогоосоо татгалзахыг уриалсан. Яг үүний дараа ийнхүү Хятадууд шинэ зэвсгийн туршилтаа хийв. Тухайн үед НҮБ цөмийн зэвсэггүй байх чиглэлээ цаашид хадгалсан хэвээр байна гэдэгт нь Хятадад найдаж байв.
Австрали, Их Британийг багтаасан “AUKUS” эвсэлийн талаар Хятадын АНУ-д суугаа элчин сайд Цин Ган хэлэхдээ эвсэлд багтсан гурван улсын үйлдлийг “туйлын хариуцлагагүй үйлдэл” гэж нэрлэн зэвсгээр хөөцөлдөх өрсөлдөөнийг улам ч хурдасгаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байгаа” гэв. Тэднийг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын хүчин чармайлтыг үл тоомсорлож байна гэж буруутгав.
“Өнөөдөр гипер дууны хурдтай пуужин бүтээх тал дээр Хятад улс Оростой эн зэрэгцэхүйц хэмжээнд ирлээ гэж хэлж болохоор болов. Эцэстээ энэ нь Америкийн эсрэг хүчирхэг “цэргийн нударга” бий боллоо” гэж оросын цэргийн шинжээч ярьсан байна.
АНУ гипер дууны хурдтай зэвсэг бүтээхдээ Орос, Хятадыг гүйцэх гэж чамгүй их бэрхшээлтэй тулгарч байгааг “National Interest” сэтгүүлд бичжээ. Пентагон, АНУ-ын Батлан хамгаалахын судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Майкл Гриффиний хэлснээр “Хятад болон Оросуудад зохих хэмжээнд аюул учруулахуйц систем америкчуудад байхгүй, Оросын зэвсгээс хамгаалах техник хэрэгсэл байхгүй” гэдгийг ч онцолжээ.
-ОКОП ОКОПОНДОО...-
Оросууд Хятадуудын энэ амжилтанд баярлах учиртай. Америкийг эсэргүүцэхэд хятадууд орсуудтай нэг “окоп”-нд сууцгааж байна. Хятадууд оросуудыг түншээ, холбоотноо гэж үзэн олон олон асуудалд бүхий л түвшинд Москваг дэмжиж байна. Тиймээс, хэрэв Хятад орчин үеийн гипер дууны хурдтай пуужин бүтээх замаар хүчээ зузаатган бэхжүүлбэл оросуудтай хийсэн цэргийн холбоогоо батжуулна. Цэргийн холбоогоо батжуулбал хамтдаа дэлхийн гипер дууны хурдтай пуужингийн тусгай блок үүсгэж америкчуудын хандыг хага дарж тэднийг “шок”-нд оруулах юм.
Хятад, орос ийнхүү зэвсэг нэгт ахан дүүс боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг л их хятадаа уяран хайлан магтсан сайт байх юмаа. Дэлхийн том гүрнүүдийн нэг юм чинь зэвсэг сайтай байх л биз, юундаа ч нэг их гайхаж биширсэн юм
Orosuud hyatadtai uneheer ingej ih oirtoj baival hojmiin neg udur amaa barih hereg garna tuuh iim l baisan,harim orosuud amerikuudtai ingej ih muudaad baigaa ni zugeer l ih guren boloh gej huuchin zuvlultiin ueee sanalzsaniih,amerik bolon,evrop orosuudiin ayulgui baidald tiim ch ih notstoi zanalhiilel baihgui,harin hyatad bol mash notstoi
ОРОСУУД ДАЛЖИГАЖ БАЙЖ МОСКВА ХҮРТЭЛ НУТГАА ХЯТАДАД АЛДАНА.ХЯТАД АХ ХЯТАД АХ ГЭЭД ТЭНЭГ ИВАНУУД
51-р бүсэдээ /харь гаригийн технологи судлах ажилд/ Хятад, Орос, АНУ хамтарч 1950 оноос хамтарч ажилладагийн НАСА-н нууц төслийн илчлэгч нар �##�ь хэдийн илчилсэн. Байден /биологийн биед нь чөтгөр буюу мөлхөгч орж удирддаг/ нэгэнт чөөгий тул бараг өөрөө зорион байгуулаад өгсөн байхаа. Харрис, Пелоси тэр гурав амилсан чөөгий гэж их мастерууд хэлж байна. тйимээс тэдэнд их зэвсэг зарах нь ашигтай ялангуяа Байдены хүүд -зэвсгийн наймаачин, дайн хийхийн тулд их хичээнэ. Харин нөгөө 3 нв дайн хийхийг хүсэхгүй мэт ш�##� худлаа Хятадтай хэлэлцээ хийх гэж оролдоно. Файсбүүк дээр /харь гаригийн илчлэл/ээс
Zevsegeer xuutsuuldux ni sain zuil bish. Eniig magtaj surtachlaad baix shaardlaga ch baixgui. Mongoliin setguul zui gej yagaad iim terrorist setgelgeetei, xuchirxiilel ui olnoor ustgax zevseg devergeed baidag yum be. Delxiid enkh taivan togtoono gedeg bol mash chuxal shuu. Mangar setguulchidtei shuu.
ОДОО ОРОС ХЯТАД ХОЁРТ ЗЭРЭГ ЦӨМИЙН ЦОХИЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Маш муу мэдээ байна
Хүрэлсүх өаөх үү?
Маш сайн мэдээ байна баярлаж байнаа. Янкуудын дэлхийгээр нэг цус нулимаст унаж баялгийг нь дээрэмддэг хар технологийг заарлах
ГИПЕР ГЭДГЭЭ ЯГ ХЭДЭН КМ/С БОЛОХЫГ НЬ ХЭЛЭХГҮЙ ХЯТАДЫГ БААХАН МАГТАЖ РЕКЛАМДАВ.
Хятад хазаарлах нь юу л бол өөрсдөө оронд нь хуу хамна биз
Medehed iluudehgui medee. Bidnii bolon hun turluhtnii amar amgalan amidral ulam l ayuld oirtood bna gesen ug. Ene zuvhun minii l bodol tudii. Setguulchdiig bitgii muul. Ted ajlaa l hiij bna.
Хятад хийсэн бүхнээ бүтээж байхад Монголчууд урдаас төмөр замаао явдаг танк орж ирэхгүй бол тусгаар тогтнол бат�##�гаатайтай гэж ойлгосон хэдэн харанхуй нөхөд шуудай гурилаар сан�##�аа худ�##�даж 21-р дундад зуунд 13-р зууны юм яриад л согтуу голдуу сууцгааж байна.
“Гипер дууны хурд” ч гэх шиг. “Дуунаас хурдан” гэж үг байна. Модон орчуулгатай юмыг уншихад гоё нэртэй, гоё харагдах амтгүй хоол идэж байгаа юм шиг.
Э
Зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ эрин үе ирж байгаа нь харамс�##�тай. Юуны төлөө энэ бүхнийг хийж байгаа юм бэ? Өөрсдийгөө булшлах гэж үү? Бизнес улстөр хоёр ту�####�а байх ёстой гэсэн зарчмыг эвдэж Трамп гарч ирснээс хойш энэ бүхэн эхэлсэн.
Mongoliin huvid ashiggui medeelel baina.Oros hyatad 2 het oirtoh n manaid ayultai.Herev tegvel manaih Amerikiig tushihees uur aragagui
Монгол улс сүүлийн 30 жил Америк Ангилийн шүтэж биширч амьсг�##�саар л байгаа үнэндээ бол Монголчууд Америк Ангилийн Колон улс саяхан Монголын эрх мэдэлтэнүүд Орос баавгай Хятад Луу хоёрыг үл тоож Америк сэм авга ахынхаа �######�ийг долоохоор яаран явсны дараа Монголд юу болсныг ард иргэд нь тэнэг мулгуй биш л бол бодит байлыг харсан л байлгүй дээ
Ulaan tsagaandaa garchee dargaa geel hujaani7diig magtan duuldag bolj zuragt radio socialiig hyandag gazar gj bn uu ene ulsad
NATO хог дээр үсрэвээ хөөрхий.
Мөн ч сүржин баярлаж бахархсан өнгө аясаар бичжээ.Дээрээс нь "бидний үзэн ядаад байдаг урд хөрш" гэх шиг 2 орны хооронд яс хаях өнгө аяс бас хавчуулжээ.