ДЭЛХИЙЭнтертайнмент
Ким Кардашьян "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимжээ

Реалити шоуны од Ким Кардашьян “Vogue” сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын гол зочноор уригджээ. Тэрбээр анх удаа “Vogue Arabia” сэтгүүлийн нүүр хуудсанд гарч байгаа бөгөөд энэ тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан сэтгүүлд нийтлэгдэх ярилцлагыг Кимийн нөхөр, алдарт рэппер, дизайнер Канье Уэст авчээ.

Тэрбээр ярилцлагын үеэрээ хуульчаар суралцаж буйгаа "Хүмүүс намайг суралцах шаардлага байхгүйгээр дипломоо худалдаад авчихна гэж ярьдаг. Үүнд ямар ч үнэний ор байхгүй. Ер нь хүмүүс намайг үргэлж л дутуу үнэлж би харин төсөөлснөөс нь илүү үр дүн үзүүлдэг" хэмээсэн байна.
С.ХОНГОРЗУЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.