
ДЭМБ-аас ирэх 12 сарын хугацаанд буюу 2022 оны есдүгээр сар хүртэл өндөр эрсдэлтэй улс орнуудад коронавирусийн эсрэг вакцин, шинжилгээ, эм бэлдмэл олгох Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 23,4 тэрбум америк доллар шаардлагатай гэж ДЭМБ тооцоолжээ.
Байгууллагын вэб хуудсанд “COVID-19”-тэй тэмцэх санхүүжилтийн хүртээмжийг түргэсгэх санаачилга /The Access to “COVID-19” Tools/ нь цар тахал өвчнийг зогсооход одоо байгаа байгууллагуудын хамтын ажиллагаа, хамтарсан хүчин чармайлтыг хурдасгах ажил” гэжээ.
“Энэ нь эрүүл мэндийн тогтолцоог богино хугацаанд хамгаалж, нийгэм, эрүүл мэндийн хэвийн байдлыг сэргээж, оношилгоо, эм бэлдмэл, вакцины нийлүүлэлтийг хурдасгаж, тэдгээрийг тэгш хуваарилан, олноор нь түгээх замаар коронавирусийн цар тахлыг хурдан даван туулж, нийгэм, эдийн засгийн хэвийн амьдралыг дахин сэргээх гол түншүүдийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн хамтын механизм” гэж онцолжээ.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.